Максим Галкин, Алла Пугачевагийн араар тавьжээ

file39899635_e1150805 Алдарт хосууд болох Алла Пугачева болон Максим Галкин нар дунд маш ширүүн хэрүүл болжээ. Учир нь залуухан нөхөр Максим Галкин нь Аллаг мэхэлж нууц амрагтай болсон байна.

Тодруулбал, Максим Галкин Хайрков хотоос гаралтай, одоогоор Москва хотод амьдарч буй  залуухан загвар өмсөгч бүсгүйтэй чөлөөт цагаа өнгөрөөх болсон аж. Тэр ч бүү хэл эл үйлдлээ хэнээс ч нуухаа больсон бөгөөд бүсгүйн тухай сэтгүүлчдэд хүртэл ярьсан байна.

Тиймээс  Алла Пугачева энэ бүхэнд ихэд бухимдан нөхөртэйгөө маш ширүүн хэрүүл хийсэн  гэнэ. Энэхүү хэрүүл нь Москвагийн нэгэн зочид буудлын өрөөнд болсон тул сэтгүүлчид буудалд маш хурдан ирсэн аж. Хэрүүлийн дараа сэтгүүлчид Аллагаас тайлбар авахыг хүсэхэд татгалзсан бөгөөд зөвхөн “Урьд нь намайг хэн ч ингэж маш ихээр гомдоож байгаагүй. Сэтгэлээр их унаж байна. Би тайван баймаар байна” гэж хэлжээ.

Л.Баатар

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …