Дурлалдаа шатсан 92 настай эмээ асрах газраас оргожээ

2e91ba668tj4fpr82ctptmhelu_lНорвегид өндөр настнуудын асрах газарт амьдардаг 92 настай Эйдсволле гэх эмэгтэй алга болж, гэр бүлийнхнээ сандаргасан хэрэг саяхан гарчээ. Асрах газрын ажилтнууд болон хүүхдүүд нь түүнийг бүхэл өдөржин хайсан боловч олоогүй учир арга мухардаж цагдаад мэдэгдээд байжээ.

Гэтэл асрах газраасаа “оргосон” эмээ хэд хоногийн дараа нэгэн өвгөнтэйгээ хамт эргэж ирсэн байна. Тэрээр өмнө нь 87 настай швед өвөөтэй дотно холбоотой байсан аж. Өвгөн Эйдсволлег эргэж ирэхэд 92 настай эмээ хаа нэг тийшээ явахыг хүсэж байгаагаа дуулгаж. Ингээд хосууд 570 км замыг туулж Стокольм орж, хэд хоног зугаалж яваад ирсэн байжээ.

Зүрх сэтгэл хөгширдөггүй гэдгийг батлан харуулж, дурлалдаа шатсан эмээгийн үйлдлийг үр хүүхдүүд нь буруутгаж чадаагүй аж. Эйдсволле асрах газартаа эргэн очиж, эсэн мэнд гэдгээ дуулгасны дараа найз өвгөнтэйгээ хоёр долоо хоногийг хамтдаа өнгөрүүлжээ.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …