Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: Мэргэжлийн боловсрол тэр дундаа техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах чиглэлээр тун сонирхолтой хэлэлцүүлэг Төрийн ордны зүүн талд “Пума” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.  Утас: 91915340, 99038496


09.00 цагт: НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Хангардийн 14 давхрын хуралдааны танхимд эхэлнэ. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 88781218, 91040607


09.00 цагт: Оны шилдэг залуу судлаач шалгаруулах, шинжлэх ухааны шилдэг судалгааны ажилд тэтгэлэг олгодог “Хүрэлтогоот 2015” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоотод болно. Тус хурлыг Монгол улсын ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Утас : 99228060 99165511


10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91887887


10.00 цагт: Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Байнгын Хорооноос зохион байгуулах “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлэг Хөдөлмөрийн ордонд болно. Хэлэлцүүлэгт урилгаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 88029296, 99035839


10.00 цагт: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Бид хамтдаа” үндэсний форумын талаар Тусгаар тогтнолын ордны VI давхарт  мэдээлэл хийнэ


11.00 цагт: “Богда холдинг” компанийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд   мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны орон сууцны байнгын хорооноос санаачлан зохион байгуулж буй “Хямралыг хямраацгаая‬” уриан дор “‪Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян‬”-ы хүрээнд зохион байгуулж буй ‪”Шинэ орон сууц”‬ үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал  Монголын залуучуудын холбооны 209 тоотод болно. Утас: 88083442


12.00 цагт: Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Хан-Уул дүүргийн ЕБС-уудад англи хэлний толь бичиг хандивлах үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн соёлын төвийн Б танхимд болно.  Утас: 99044295


14.00 цагт: “Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн чиг хандлага” дугуй ширээний уулзалт Хэвлэлийн Хүрээлэнд  болно. Уулзалтаар Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Олон Улсын IX Их Хуралд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид хурлаас олж авсан шинэ мэдээлэл, туршлагаа хуваалцах юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …