Төмөр замынхан болон цагдаа нарын цалинг 15% нэмлээ

        Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилчдаа хэсэгчлэн амрааж цалин мөнгөө хэмнэж байсан Төмөр замын удирдлагууд ирэх сараас эхлэн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Урьд өмнө нь төмөр замын ажилчдын цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлгөөний, хөдөлгөөний бус гэсэн 2 янзаар нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад дээрх ялгаагүйгээр бүх ажилчдын цалинг нэгэн ижил 15 хувиар нэмэгдүүлэхээр болов.

Ийнхүү Төмөр замын удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр болсон бол төрийн албаны хүнд хүчрийг нугладаг цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалинг мөн нэмэхээр боллоо. ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалингийн шатлалыг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-7 зэрэглэлээр дээшлүүлж цалинжуулахаар болсон байна. Ингэснээр цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжид ажилладаг “ТТ-3”-аас “ТТ-6” хүртэл шатлалаар цалинжиж байсан нийслэл, хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 4250 алба хаагчийн цалингийн хэмжээ нэмэгдэж буй юм. Тодруулбал, бага цалинтай цагдаагийн алба хаагчдын дундаж цалин 57-113 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.

 Эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …