Сэтгэцийн өвчин хэнд ч тохиолдож болно. Эдгээр зоригтой алдартнууд сэтгэцдээ “юм”-тай гэдгээ нуулгүй илчилжээ.
Дэми Ловато хоёр туйлт эмгэгтэй гэдгээ нуулгүй ярьдаг. Тэрээр заримдаа ажлаа яг л солиорсон юм шиг хийдэг, харин дараа нь ямар ч хүчгүй болж сэтгэлээр уначихдаг байна.
Зохиолч Жон Грин сэтгэл зовних эмгэгтэй. Тэрээр энэхүү архаг өвчнөө эдгээхийн тулд олон жилийн турш өдөр бүр эм ууж байгаа. Өөртэйгөө ижил зовиуртай хүмүүст “Эмчилгээ бий, найдвар бий” гэдэгт итгэ. Та ганцаараа биш хэмээн дамжуулжээ.
Степан Фрай 37 настайдаа хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогджээ. Тэрээр энэ өвчнийхөө тухай “The secret life of the manic depressive”.
Жүжигчин Хайден Панеттьер анхны хүүхдээ төрүүлээд эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог төрсний дараах сэтгэл гутралд өртжээ. Тэрээр өөрийгөө ийм өвчтэй гэдгээ бусдаас нуулгүй, эрүүл мэндийн байгууллагад хандсан байна.
Сир Элтон Жон 15 жил гаруй ховдоглон идэх өвчнөөсөө болж шаналсан байна. 1990 онд тэрээр мансууруулах бодисны хамаарал, ховдоглон идэх өвчнөөсөө салахаар сэргээн засах төвд хандсан байдаг.
Дэвид Бекхэм OCD буюу тодорхой нэг үйлдлийг байнга давтдаг эмгэгтэй. Бүх зүйл төгс байх ёстой гэж боддог маань намайг их ядраадаг. Гэхдээ юмыг буруу хийснээс ядарсан нь дээр гэж Бекхэм үздэг байна.
Эмма Томсон анхны нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа сэтгэл гутралд орсон байна. Гэхдээ л Эмма энэ байдлаасаа гарч, эдгэрч чадсаны зэрэгцээ энэ үедээ хоёр дахь нөхөртэйгөө танилцжээ.
Брук Шилдс 2003 онд хоёрдахь хүүхдээ төрүүлээд мөн л төрсний дараах сэтгэл гутралд орсон. Тэрээр энэ тухайгаа “Down came the rain: My journey through postpartum depression” нэртэй ном бичсэн.
Лена Данем Нью-Йоркер сонинд “Хэцүү хүүхэд” нэртэй эссе бичиж хэвлүүлсэн. Энэ эссендээ залуу насныхаа тухай болон юмыг шалгах,олон давтах өвчнийхөө тухай бичжээ.
Жүжигчин Катерин Зета-Жонс хоёр туйлт эмгэгтэй амьдарч яваа хүмүүсийн хамгийн тод жишээ. Ийм өвчтэй олон сая хүний нэг нь бий. Намайг хоёрт туйлт эмгэгтэй гэдгийг сонсоод хэн нэг хүн мэргэжлийн тусламж авахаар шийдсэн л бол болох нь тэр. Ганцаараа зовох хэрэггүй, бусдаас тусламж хүсэх ичих хэрэг биш гэж Катерин үздэг.
www.hiub.mn