Жүжигчин Б.Навчаа хайрынхаа төлөө “муу зуршил” -аа хаяжээ

12178069_1021652124544017_1847435356_n506229648201510260844 Хахир хатуу захирал, алиа будилуу эгч, амьдралын жаргал, зовлонд нухлагдсан эмэгтэй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг гаргаж чаддаг чадварлаг жүжигчин бол Б.Навчаа юм. Сүүлийн үед Навчаагүй кино ,реклам гэж байхгүй болчихоод байгаа нь үзэгчдэд нэг талдаа улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх болов. Өөрийн амьдралаас сэдэвлэн Ларьдма нэртэй киног найруулан үзэгчдэд хүргэж чамгүй сайн найруулагч гэдгээ ч баталж байсан. Мөрөөдлийн театраар овоглогдох болсон жүжигчин маань одоогоор “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн кинонд дүр бүтээгээд тун завгүй байгаа хэдий ч хувийн амьдралаа цэгцэлж, цэцэглүүлж явна. Тэрээр болзоот залуутай болж дурлалынхаа төлөө тамхи, архинаас татгалзсан гэнэ. Авъяаслаг бүсгүйг маань өөртөө дурлуулж муу зуршилаас нь хүртэл салгаж амжсан сүрхий залууг хэн болохыг одоогоор олон нийтэд цацаагүй байгаа ба тун удахгүй нэгэн сайхан гэр бүл бий болж аз жаргалтай амьдралаараа үлгэрлэнэ биз ээ. Амьдралынхаа төлөө асар их хүч хөдөлмөр чин сэтгэлээрээ ажиллаж өнөөдрийн энэ их амжилтанд хүрч чадсан мундаг бүсгүйдээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

12179889_1021652141210682_210626654_n441933772201510260844 12178137_1021652134544016_208869386_n603003717201510260844 12179381_1021652127877350_1663826052_n158308001201510260844 12177839_1021652137877349_379373006_n201284706201510260844

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …