Сургалтын төв байгуулах нэрийдлээр хотын А зэрэглэлийн бүст газар авч өндөр байшин барьсан нь бизнесийн зорилготой байсан нь тодорхой болсон С.Эрдэнэ сайдын тухай сэтгүүлч Л.Болормаагийн ээлжит нийтлэл news.mn сайтад гарав. Өмнөх нийтлэлийн тухайд “Хүүхдийн нэр барьж ганц ч газар аваагүй” хэмээх тайлбарыг Фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгсөн сайд энэ удаа тэрхүү тайлбараа яг хэвээр нь давтжээ. Харин Л.Болормаагийн нийтлэлд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь сэтгүүлчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн төдийгүй С.Эрдэнийн зарим хуудуутай үйлдлийн талаар дурьдсан нь анхаарал татаж байна. Тухайлбал нэг уншигч бичихдээ “Эрдэнэ настайчуудыг “Их Тамир” ахмадын амралтандаа 2-5 хоног үнэгүйамруулдаг. Нууц нь юу гэхээр 12 хоног амруулсан гэж нийгмийн халамжийн мөнгийг нь хусдаг юм. Хятадаас сонсголын аппарат авчраад настайчуудад 35 мянгаар өгдөг. Нууц нь юу вэгэхээр 10 мянгаар Хятадаас бөөнөөр авчраад 700 мянгаар улсаар үнэлүүлээд настайчуудыг харж үзэж байгаа маягаар сонсгол сайн муу нь хамаагүй хямд өгч байна, бусдыг нь улс буюу Эрдэнэ дааж байна гэж шахдаг. Нэг аппаратаас 690 мянган төгрөг хусаад дээр нь буянтай хүн гэж магтуулдаг” хэмээн бичжээ.
Хүүхдийн паркийн ард баригдсан “Шонхор тауэр” болон түүний эзэмшлийн бусад барилгын тухай баримт түшиж бичсэн Л.Болормаагийн нийтлэлийн хариуд С.Эрдэнэ сайд Фэйсбүүк хуудсаараа доорх тайлбарыг өгсөн билээ. “Энэ асуудалд тайлбар хийх нь зүйтэй болов уу гэж бодлоо. “Шонхор тауэр”-ийн газрыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв” барих нэрийдлээр намайг авсан гэсэн утга бүхий нийтлэл, мэдээлэл хэвлэлээр удаа дараа гарчээ.Ингэж хардах болсон үндэслэлийг харвал “Төгс Эрдэм сан” ТББ-ын үйл ажиллагааны чиглэлүүд дотор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах” гэсэн чиглэл байдагтай холбож бичсэн бололтой юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү