Дэлхийн хамгийн ер бусын 5 үйлчилгээ

Дэлхийн хамгийн хамгийн цувралын 10 дахь дугаараараа Дэлхийн хамгийн ер бусын 5 үйлчилгээг онцлон хүргэж байна. Таны төсөөлж байгаагүй сонин сонин үйлчилгээ энд бий.

1. “Уучлал хүсэх”

1445849226_bizarreservices01
Уучлал хүснэ гэдэг амаргүй зүйл шүү. Ялангуяа нэр төрөө эрхэмлэж дээдэлдэг япончуудын хувьд хамгийн хүнд давааны нэг бол уучлал хүсэх. Тэгвэл Японыт таны өмнөөс уучлал хүсэх үйлчилгээ үзүүлдэг компани нэг биш байдаг гэнэ. Энэ компанийн ажилчид таны өмнөөс хэнээс ч ямар ч төрлийн уучлал гуйж чаддаг. Мэдээж, төлбөртэйгээр шүү дээ. Хэрвээ таны өмнөөс утсаар уучлал хүсэх бол 96 ам.доллар, биеэр уучлал хүсэх бол 240 ам.долларын төлбөр авдаг.

2. Дуудлагаар ирдэг одой эр

1445849195_bizarreservices05 (1)
Та мартагдашгүй үдэшлэг хийхийг хүсч байна уу. Хэрвээ та АНУ, Англи, Канадад амьдардаг бол бяцхан одойчуудыг үдэшлэгтээ урьж, тэд та бүхнийг хөгжөөж баясгах үүрэг гүйцэтгэнэ.

3. Түрээсийн эмээ

1445849161_bizarreservices06
Австралийн “ Түрээсийн эмээ” компани янз бүрийн бүхий л мэдлэг мэдээлэл мэргэжилтэй эмээг танд түрээслэхийг санал болгоно. Төлбөрийг цагаар тооцдог. Эмээгийн гарын амтат бялуу за тэгээд сайхан түүх гээд та өөрт хэрэгтэй эмээгээ түрээслэж болох гэнэ шүү.

4. Чих цэвэрлэх үйлчилгээ

1445849150_professional_ear_cleaning
Япончуудын хувьд бүр бага наснаасаа эхлэн чихээ маш их цэвэрлүүлдэг байсан учраас тэр мөчдөө эргээд очихын тулд их хэмжээний мөнгө төлөхөд ч бэлэн байдаг байна. Тиймээс чих цэвэрлэх үйлчилгээ явуулж буй салонууд нэлээд ашиг олдог аж. Өмнө нь Японд чих цэвэрлэх үйлчилгээг эмнэлгийн байгууллагад хийдэг байсан боловч Японы удирдлагууд чих цэвэрлэх үйлчилгээг эмнэлгийн байгууллага хийх ёсгүй гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг тогтоосны дараа чих цэвэрлэгээний салонууд борооны дараах мөөг шиг гарах болсон байна. Үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар чих цэвэрлэж байх үед сэтгэл санаа маш тайван болдог бөгөөд зарим нэг нь чихээ цэвэрлүүлэх хоорондоо дуг хийгээд амждаг гэнэ.

5. Цагийн 100 ам.доллараар таны гэрийг цэвэрлэх бүсгүй

1445849146_sexy-women-halloween-costume-cosplay-french-maid-lingerie-outfit-fancy-dress-hot
Энэхүү үйлчилгээг Техаст явуулдаг юм байна. Цагийн 100 ам.доллараар Мелисса Боррет хэмээх бүсгүй таны гэрийг дан дотуур хувцастайгаа цэвэрлэж өгөх аж. Тэрбээр 2-р сард “Lubbock Fantasy Maid Service” хэмээх компанийг байгуулсан юм байна. Хэрвээ та 50 ам.доллар нэмж өгвөл хагас нүцгэн хоёр бүсгүй таны гэрийг цэвэрлэж өгөх боломжтой гэнэ.

www.etop.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …