Halloween баярын тухай

3f9291f4-791d-454d-9840-a0a24c0e8504Түүхийг сөхвөл Halloween гэдэг нь Hallowe’en гэсэн үгнээс гаралтай бөгөөд товчоор хэлбэл  All Hallows” Even буюу Бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгыг илэрхийлдэг ба бүр богинохоноор  “Үдэш” гэсэн утгыг илэрхийлсэн үг юм.
Энэ нь Эртний Английн Бүх хутагтны өдөр буюу 11 сарын 1 ний өмнөх өдөр нь болдог ёслол гэж хэлж болно. Уг өдөр Католик шашины тэргүүнүүд ёс заншилаа даган ёслол үйлдэж , энгийн иргэд янз бүрийн хувцас өмсөн өөрсдийнхөө дураар цэнгэн нааддаг байна. Nicholas Rogers хэмээх гэгээнтэн “аман зохиолчид Ромын Паранталияа гэх үхэгсдийн ертөнцөд тахил өргөх баяр наадмийг жил бүр яг нэг өдөр тэмдэглэдэг байсaн”*-ыг бичиж үлдээсэн байдаг. Энэ нь бүр төв европын чулуун зэвсэгийн үед тэмдэглэж эхэлсэн нь Celtic гэх баяраас үндэслэлтэй гэж үздэг байна. Олон орнуудад өөр өөрөөр дуудагдан тэмдэглэгддэг байсан уг баяр нь яг нэг л өдөр зохиогддог байснаараа онцлогтой юм. Мөн уг баяр гэрлийн тал нь харанхуйд бөхөх юмуу харанхуй талыг гэрэл яллаа гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг билэг тэмдэгээ болгодог аж. Halloween буюу үхэгсэдийн баяраар бидний хэзээ ч үл харсан мөртлөө байдаг гэж итгэдэг нөгөө ертөнцийнхөн бидний оршин буй ертөнцтэй нийлдэг ганц өдөр юм.

hungry-history-the-halloween-pumpkin-an-american-history-EЭнэ үед ирсэн муу сүнснүүд өөрсдийнхөө үнэн дүр буюу сайн талаа харуулахгүй гэдэг утгаар өөрийнхөө биеийг нууцлан өөр дүрд хувилан айлуудаар зочилон баярладаг. Харин Шотландад залуу эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. Halloween баяраар маш олон лаа асаан дээр үеийн маягаар хийгдсэн цонх юмуу эсвэл энгийн цонхон дээр сийлбэр хийсэн мэт зассан цонхтой айлуудыг хаанаас ч харж болдог байна. Мөн дэнлүү хийсэн том жижиг хулуунууд өлгөөтэй байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг аж. Holloween-ы хувцасны хувьд ихэвчлэн Франкштэйн болон Дракула гэх мэтчилэн Америкын зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг бүтээн хувцасласан хүмүүс их байдаг байна. Ерөнхийдөө өөр ертөнцийн хүмүүс чөтгөр шулам, ид шидтэн, мангасуудын хувцасыг хамгийн ихээр харж болдог ажээ. Мөн уламжлалт сүнс сүг, ид шидтэй шүүртэй шулам, том биетэй мангас, хар мууран хувцас, зомби, хүн чононууд мөн цус сорогчид, гоблинууд, араг яс, аалзны хувцаснуудтай хүмүүс болон ийм төрлийн зураг тоглоомууд ихээр харагддаг бөгөөд жилийн энэ үеэр Halloween-д зориулсан хувцаснууд маш эрэлттэйгээр борлогддог гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд энэ баярын үеэр нийт 3,3 тэрбум долларын хувцас борлогджээ. Энэ бүх мөнгө хүүхдийн төлөөх хөтөлбөрт хандивлагддаг байна. Бүх айлууд аймшгийн байдлаар гэрээ чимэглэн гадаанаа хулуун дэнлүүгээр гоёж хар болон улбар шар өнгө энэ өдрийг ирлээ гэх тэмдэг болдог. Мөн энэ өдөр хүүхдүүд нар жаргасны дараа Хуурах уу дайлах уу гэх уламжлалт заншилыг даган айлуудаар  хэснэ. Тэд ч гэсэндээ өөрсдийн хүссэн гайхалтай өвөрмөц хувцсаа өмсдөг байна. Мөн энэ өдрийн идээнд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунууд гол зоог нь болдог. Дээр нь хатуу чихэр, чихэрлэг ундаа, янз бүрийн дүрст хэлбэртэй хатуу болон зөөлөн чихэр, жигнэмэггээд л чихэртэй амттанг ихээр хэрэглэдэг гэнэ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …