Залуусын “Like-д нэгдэцгээе” гэх өвөрмөц содон уриатай аян өнгөрсөн тавдугаар сараас эхэлж, маш богино хугацаанд Фэйсбүүк дэх цахим хуудастаа 60 мянга гаруй залуусыг нэгтгэж хүрээгээ тэлсээр байгаа. Тус аяны залуус “Like” төслийнхөө үргэлжлэл болгож ээлжит компанит ажлаа хийжээ. Тэд тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Наадмын LIKE хуушуур” кампанит ажлыг санаачлан зохион байгуулж олсон орлогоо нэн шаардлагатай байгаа хоёр зүйлд зориулахаар шийдсэн байна. Тухайлбал БНСУ-д Тархины хорт хавдар өвчнөө эмчлүүлж буй н.Танан охины эмчилгээний зардалд нэмэр болох, мөн долдугаар сарын 28-ний өдөр Болгар улсын Софи хотноо болох Deaf Olymp буюу Cонсголын бэрхшээлтэй хүмүүсийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдаа хандив өгч урам хайрлах зэрэг юм. Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн бямба гаригт “Like” төслийн багийн ахлагч Б.Энхбатаар удирдуулсан залуус Үндэсний Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо /ҮСБИХ/-нд өөрсдийн сэтгэлийн дэм болох мөнгөн хандиваа явдал юм. Тэд цахим ертөнцийн гол үнэлэмж болох like-аар нийгмийн чухал асуудал, ажлуудыг хөндөн дэмжиж сайн үйл бүхэнд залуусыг нэгтгэсээр байгаагийн нэг томоохон илрэл нь энэ билээ.
“Like” төслийн залуус энэ ажлаараа иргэд, олон нийтийг сайн үйлд нэгдэхийг уриалж буйгаа илэрхийллээ.
З.Байгалмаа ugluu.mn