Кейт Мидлтон болон ханхүү Уильям нар бяцхан хүүгийн эцэг эх боллоо.
Кейт өчигдөр шөнө орон нутгийн цагаар 4:24 цагт Лондон дахь “St Mary”-ийн эмнэлэгт 3,8 кг хүү төрүүлсэн байна. Букангемийн ордноос шинэ ханхүү болон түүний ээжийн талаар тун удахгүй албан ёсны мэдээлэл хийх болно гэж мэдэгджээ.
Яг одоогоор Их Британи даяар баярын уур амьсгалтай болсон байгаа бөгөөд бүхий л хүмүүс хатан хааны гэр бүлд баяр хүргэж байгаа гэнэ. Сонирхуулахад, Кейт болон Уильям нарын хүү ханхүү Чарлес, хатан хаан Элезабет II, ханхүү Филип нарын хамгийн анхны ач болж байгаа юм.
М.Сониуч