Өмнөд Солонгосын нисэх буудал Сирийн дүрвэгчдэд даруулжээ

syria

Өмнөд Солонгосын нисэх буудалд Сирийн 200 орчим дүрвэгч газардаж, цагаачлал хүссэн тухай Оросын сайт БНСУ-ын “Ёнхап” агентлагаас эш татан мэдээллээ. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан эдгээр хүмүүст Солонгосын тал зөөлөн хандаж буцаж явахыг зөвшөөрсөн ч тэд үлдэх хүсэлтэй байгаа аж. Харин энэ хугацаанд Солонгосын Засгийн газар хэрхэхээ мэдэхгүй хэлэлцэж байна.

Учир нь тэднийг нэвтрүүллээ гэхэд  Исламын Улсын хараанд өртөж, Парисын халдлага шиг зүйл болох вий гэхээс эмээж байгаа аж. Түүнчлэн Солонгосын тагнуулын алба тэдгээр хүмүүсийн тухай судалж байгаа бөгөөд Сирийн бусад цагаачдыг бодвол харьцангуй баян хүмүүс болохыг хууль тогтоогчиддоо мэдээлсэн байна. Ямартай ч, Солонгосын Засгийн газрын шийдвэрийг хүлээж 200 орчим сири хүн нисэх буудал дээр амьдарч байгаа аж.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …