“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Усны хувцастай үзүүлбэр”-т тэргүүлж байсан мисс Ө.Буянхишиг эдүгээ хэд хэдэн төрлийн хувийн бизнес эрхэлж буй. Хааяахан нэг томоохон шоунуудын тайзнаа л үзэгдэх болсон Ө.Буянхишиг хэн нэгнээс санхүүгийн хараат байхыг таашаадаггүй бөгөөд ирээдүйд Монголын хамгийн нэр хүндтэй бизнес хатагтай болохыг эрмэлздэг гэсэн. Эрч хүч, тэмүүллээр дүүрэн энэ бүсгүйн төрсөн дүүг Ө.Хишиг-Өлзий гэдэг. Тэрбээр БНСУ-ыг стилист, нүүр будгийн чиглэлээр төгссөн бөгөөд эгчээсээ дутахааргүй загварын мэдрэмжтэй, моделийн авьяастай нэгэн. Эгч дүүс өнгөрсөн есдүгээр сард “Сэтгэгдэл төрүүлэх урлаг” сургалт зохион байгуулж, мэргэжлээрээ хүртэл хэрхэн хоршдогоо харуулсан. Тэгвэл тэд цаашид ч загварын ертөнцөд хийхээр төлөвлөсөн зүйлс олон байгаа гэнэ. Тэгэхээр үзэсгэлэнт эгч дүүс Монголын загварын ертөнцөд нэг л өдөр цахиур хагалахыг үгүйсгэх аргагүй ээ.
эх сурвалж: paparatsi.mn