Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл

12342711_994379113958661_5526509137411246081_nШ.Отгонбилэг агсаны  хүү Содбилэг нь талийгаач аавыг нь С.Зоригын хэргээр хэлмэгдүүлэх гэж байна гээд залуусаас тусламж хүсчээ. Ш.Отгонбилэг нь С.Зоригын үхэлтэй хамаатай байж мэдэх юм/

– Өнөөдрөөс яг 17 жилийн өмнө Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг гарчээ.Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан байв. С.Зориг нь Ц.Элбэгдоржийн засгийн газрын дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч ба УИХ-ын гишүүн гэсэн албан тушаалтай байжээ.1997-оны хавраас Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийн улсын хөрөнгийг үрж байгаа тухай дуулиан тарж, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгсөн байв.

— 1998-оны 8-р сарын 20-ны үед ТӨХ-ноос батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилжээ.

— Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг Оросын мафи барьж байсан гэдэг. Энэ Мафи нь Отгонбилэгээр дамжин С.Баяр, Багабанди нартай холбогдож байсан бололтой юм. Тэр үед Монголын Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд хандан Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсэж байжээ. Гэх мэт Монголчуудын дотоодын зөрчилдөөн хил давж байв.

— Мөн Ш.Отгонбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн даргаар буцаан тавигдах санаа өвөрлөн Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг С.Баяр Багабанди нараар шахуулдаг байжээ. Шахах хэлбэр нь маш энгийн Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар байр суурь барихыг нь С.Баяр лавлаад уг байр суурь нь таалагдахгүй бол нэрийг нь Ерөнхийлөгч Н.Багабанди буцаана. Ингэж 7 удаа буцсан хүн нь Да.Ганболд байлаа.

— Түүнээс хойш их удалгүй С.Зориг ерөнхий сайдад дэвших шинжтэй болж, С.Баяр олон удаа очиж уулзаж Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь сонсжээ. С.Зориг МоАХ эвслийнхний барьж байсан хатуу байр суурийг барихаа мэдэгдэж байжээ.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ч болох гэж байж. Тэр хуралд ТӨХ ба Дэд бүтцийн яамны хамтарсан баг Монголын талыг төлөөлөн оролцох байсан гэдэг. Энэ хуралд С.Зориг оролцох байсан юм гэнэ лээ.

— Тэгээд 1998-10-2-ны тэр шөнө С.Зориг гэртээ алагдах нь тэр. С.Зориг бол УИХ-ын гишүүн, Төрийн сайдын үүрэг гүйцэтгэгч хүн тул уг гэмт хэрэг нь төрийн эсрэг гэмт хэрэг гэх ангилалд багтаж ТЕГ-аас шалгах үүрэгтэй байв.

— Гэтэл ЦЕГ-ын дарга хурандаа Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлнэ гэж ТВ-ээр ярьж, ЦЕГ-ийн мөрдөн шалгах ажлын хэсгийг хэргийн газарт оруулжээ.Энэ ажлын хэсэг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийдэг стандартаараа ажиллаагүй ба үнэндээ баримтыг устгах шахуу ажил хийжээ.

— Шаабараас (Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ш.Батбаяр) С.Зоригийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүнг авахаар бараг 3 сарын дараа шинжээчид очиж байсан гэдэг.
Энэ 3 сарын хугацаанд уг гэмт хэргийг огт эрээгүй бөгөөд харин ч ул мөрийг нь баллах ажил хийж байсан гэмээр байдаг.

— Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад Ш.Отгонбилэгийн улсын өмчийг үрсэн гэх хэргийг шүүх явцад өмгөөлж байсан өмгөөлөгч Алтанхуяг нь Монгол Улсын Ерөнхий Прокурор болжээ. Мөн бас нэг өмгөөлөгч Ганбат нь Монгол Улсын Ерөнхий шүүгч болжээ. Эднийг нэр дэвшүүлж томилуулсан хүн нь Ерөнхийлөгч Багабанди юм. ОХУ-ын төрийн өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан мафи нь уг хувиа баталгаажуулан хувьчилж авах зорилготой байжээ.Гэтэл тэдэнд ОХУ ба Монгол улсын хооронд хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн тухай гэрээ саад болж байжээ. Тухайлбал аль нэг улс нь Эрдэнэт үйлдвэрийн эзэмшиж байгаа хувиа хувьчлах буюу худалдах бол нөгөө улсынхаа засгийн газраас худалдаж авах эсэхийг нь бичгээр асуугаад авахгүй гэвэл хувьчилж болно гэсэн гэрээний заалт тэдэнд саад болж байжээ. Мафид Эрдэнэтийг авсныг нь зөвшөөрөх тийм Монголын засгийн газар хэрэгтэй байсан гэхэд болно.

— С.Зоригийг үхсэний дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж Ерөнхий сайд болсон хүн нь Ж.Наранцацралт. Тэрбээр ОХУ-руу алдартай захиагаа бичиж, дуулиантай огцорч байлаа.Тэр захианы агуулга нь Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын төрийн өмчид ноогдох хэсгийг хувьчилж авсныг тань зөвшөөрлөө. Бид ч бас ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд танай Засгийн газар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай байсан гэдэг.

— Мафи ба С.Баяр, Н.Багабанди нар хүссэн хүнээ олж Ерөнхий сайд болгоод хүссэнээ хийлгэж чаджээ гэхээр байдаг юм. Энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр нар тасалдуулж Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулж, уг захиаг хүчингүй гэж зарлажээ. С.Зориг тэдэнд ийм захиа бичиж өгөхгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшсэн л бол тухайн үеийн УИХ-аас дэмжлэг авч чадах хүн байжээ.

— Мөн Н.Багабанди Да.Ганболдод 7 удаа хэрэглэсэн аргаа дахин хэрэглэх нь маш зохимжгүй ба өөрийнх нь нэр хүнд унах байсан бололтой юм.
Да.Ганболд нь тухайн үед хятадын эрлийз, 4 тонн алтыг гадаадад заруулсан, өмч хувьчлалыг хуудуутай хийсэн гэх зэрэг муу нэр зүүсэн хүн байв.Харин С.Зориг бол Монголын нийгэмд маш нэр хүндтэй хүн байлаа.

Одоо энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гадаад хүчин зүйлийн талаар бичье

— 1992-онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин навс ялагдаж УИХ-д 6-хан суудалтай үлджээ. Ардчилсан хүчнийхэн бэхжээгүй. Боловсон хүчин муутай байсан цаг тул ялагдсан шалтгаанаа өөрсдөө ч мэдсэнгүй ухаарсангүй. Тэд ялагдлаа ойлгох гэж барууны ертөнц рүү хандаж сонгуулийн ба нийгэм судлаач (социологич ) мэргэжилтнүүдийг урьжээ. Энэ бол хүйтэн дайны төгсгөл үе бөгөөд барууны ертөнцөөс (Герман ба АНУ-гаас) сайн мэргэжилтнүүдийг илгээжээ.

— Тэд Монголын нийгмийн бүх бүлэг давхаргын төлөөлөлтэй уулзаж сайн судалсан байна. Ингээд 1990-1992-онд өрнөсөн МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛ буюу ХУВЬСГАЛ нь зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс халиагүй байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэд тайлангаа Ардчилсан хүчнийхэнд тавихаас гадна Герман ба АНУ-д ч тавьжээ. Ингээд ардчилсан хүчнийхэн Германы Конрод адинауерийн сангаас мөнгөн дэмжлэг авч, Монголын хөдөөгийн харанхуй бүдүүлэг иргэдийг гэгээрүүлж улс төрийн боловсрол олгох ажлыг эхлүүлжээ. Мөн АНУ-ын бүгд найрамдахчуудын сангаас мөнгөн тусламж авч, Монгол улсын иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд зарж байжээ.Энэ мэт нүсэр ажиллагааг 4 жил тасралтгүй уйгагүй хийжээ.

— Бас яг 1996-оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АНУ-аас сонгуулийн мэргэжилтэн PR-ч ирсэн ба Ардчилсан хүчнийхэнд сонгуульд эвсэл болж ор гэж зөвлөжээ. PR-чийн зөвөлгөө ёсоор Ардчилсан хүчнийхэн МоАХ гэх эвслийг байгуулав. Энэ МоАХ эсвэлд тухайн үеийн бүх сөрөг намууд нэгдэж дээр нь МҮЭ ч уг эвсэлд орсон байлаа. Ингээд 1996-оны сонгуулийн дүн гарахад УИХ-ын 50-суудлыг МоАХ эсвэл авч, 25 суудлыг МАХН авч, үлдсэн ганц суудлыг нь О. Дашбалбар авсан дүн гарчээ. Тэгээд 1996-онд МоАХ- эвслийг сонгуульд удирдаж орсон М.Энхсайхан Ерөнхий сайд болов.

— Ингээд нэг их удалгүй ОХУ-тай М.Энхсайхан их өрийн асуудлыг ярилцжээ. Тэгэхдээ тэрбээр БНМАУ-ын ЗХУ-д тавьсан өрийг төлөхгүй. Төлсөн ч зүүн Европын улсуудын жишгээр ЗХУ –ын цэргийн ангиудын Монголын байгал орчинд учруулсан хохирлыг тооцно гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Оросууд Монголыг залхаах арга хэмжээ авч 10 тэрбум шилжих рубелийн өрөндөө хүү тооцож эхэлжээ.

1911-оноос хойш Монголын олон ч Ерөнхий сайдууд Оросуудтай уулзсан ба М.Энхсайхан шиг эрс тасархай зоригтой хүн байсангүй. Энэ үеэс ОХУ-ын дээд түвшинд номхон буурай Монголд юу болж өнгөрч бэ? М.Энхсайхан гэж хэн бэ? Гэж сонирхох болжээ. Элчин сайдын яамаараа дамжуулан Тухайн үеийн Монголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байжээ.
— Оросуудын сонирхол бол өөрийн талыг баримталдаг дуулгавартай номхон улс төрийн хүчнийг Монголд засаг төрийн эрхэнд байлгах байлаа. Монголд Герман ба АНУ-ын дэмжлэгээр тогтсон төр засгийг сольж, өөрийн талыг баримтлагчдаа тавих үйл ажиллагааг сонгуулийн аргаар хууль зөрчихгүйгээр өрнүүлсэн байж мэдэх юм.

— 2000-оны сонгуулиас хойшхи бүх сонгуульд ОХУ-аас сонгуулийн Пи арчдын баг ирж, МАН-д зөвлөгөө өгдөг болсон юм. 2004-онд болсон УИХ-ын сонгуульд МАН ба Эх орон ардчилал эвсэл 36-36 гэсэн суудал авч тэнцсэн дүн гарчээ. Тэр үед сонгуулийн үр дүн будилах байдал үүсч бий болсонд иргэд бухимдан жагсаал цуглаан хийж байв. Мөн МҮОНТВ-ын байр руу Гүндалай тэргүүтэй хүмүүс дайрч орж байлаа.

Гэтэл ОХУ-аас ирсэн PR-чид төв талбай дээр бөмбөг дэлбэл гэж зөвлөж байжээ. Тухайн үед Н.Энхбаяр МАН-ыг удирдаж байсан тул арай тэгсэнгүй. Талбай дээрээс шуудайтай юм олдлоо гэж ТВ-ийн мэдээгээр гараад л өнгөрч байв. Тухайн цаг үед Монголчууд хоорондоо хэл амаа ололцох замыг сонгожээ.

— Харин 2008-оны УИХ-ын сонгуульд МАН-ыг С.Баяр удирдаж орсон ба тэр үед ОХУ-ын PR-чдын зөвөлгөө ёсоор хууль хүчний байгууллагынхан энгийн хувцас өмч, жагсаал хийж байсан иргэдийн дотор орж өдөөн турхирч, үймээн болгож хувиргаад буу зэвсэг хэрэглэн дарж засгийн эрхийг авчээ. Энэ бол бодитой болж өнгөрсөн зүйл байх.

Одоо эргээд 1998-он руугаа оръё

— ЗХУ нь 1921-оноос хойш Монголд олон тооны аллага хүчирхийлэл үйлдэн Монголын засаг төрийн эрхэнд байсан хүмүүсийг хольж сольж өөрийн хүссэн хүмүүсээ тавьж ирсэн түүхэн уламжлалтай улс юм.1992-онд батлагдсан манай Үндсэн хууль нь дотроо олон логик алдаатай байжээ. Энэ алдаанууд дээр түшиглэн Ерөнхийлөгч Н.Багабанди тоглолт хийх болжээ. Мөн тэр үед Монголын засгийн эрхэнд гарсан МоАХ эвслийнхэн хагаран бутарч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн үе байлаа. МоАХ эвслийг нэгтгэн дотоодын хямралыг нь гэтлүүлэн намжааж чадах үлдсэн нөөц лидер нь С.Зориг байсан гэхэд болно.

— С.Зоригийг хөнөөхөд хагаран бутарч байсан МоАХ эвсэлд сэхэх боломж үлдэхгүй гэж тооцоо хийсэн байж бас болох юм. Үнэхээр ч МоАХ эвслийнхэн өөрсдийн байгуулсан Засгийн газруудаа өөрсдөө огцруулсаар ямар ч нэр хүндгүй болж 2000-оны УИХ-ын сонгуульд 4 суудал авах хэмжээнд ялагдсан болно.

Аль ч хувилбар нь ОРОСЫН гар их бага хэмжээгээр орсон гэх логик дүгнэлтэд хүргэдэг. Ер нь 20-р зууны түүхээс харахад гадны гар орохгүй л бол Монголчууд арай ч бие биенээ хөнөөдөггүй юмаа.

Г.Баян

2015 оны 10 сарын 03

https://www.facebook.com/bold.suren.18

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …