Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909.00 цагт: “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно. Боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад эцэг эх, төр, иргэнийн нийгмийн байгууллагуудын хамтын бүтээлч оролцооны талаар хэлэлцэнэ.


11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” болон цаг үеийн бусад сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91912312 99977677


11.00 цагт: Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид байлдааны туг гардуулах ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хашаанд болно.  Утас: 99121715, 99160187


11.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчдынхаа цалинг идсэн гэх асуудлаар “Монгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.


11.00 цагт: Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн холбогдох төлөөлөгч, мэргэжилтнүүдтэй хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал НҮБ-ын байр, 3-р давхар, Хурлын танхимд болно.


11.20 цагт: “GIMEX LLC” болон “National Film production”-аас хамтран “Нутаг” сэдэвт гар зургийн уралдааныг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл зарлаж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99207345, 300995


14.00 цагт: “”Балдорж” шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр” онол практикийн бага хурал Улаанбаатар Зочид буудлын “Хөх Асар” хурлын танхимд болно. Утас: 99734001, 11-362812

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …