Дуучин Бионси тайзны сэнсэнд үсээ орооцолдуулжээ

BeyonceFan Дуучин Бионси  “Үнэхээр” эвгүй байдалд оржээ.

Охиноо гарган жил гаруй хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн  дуучин  Бионси тоглолтынхоо үеэр хүрэлцэн ирсэн фэнүүддээ баярласнаа илэрхийлэн тайзнаас буун дуулж байхдаа үзэгчдийг сэрүүцүүлэхээр суурьлуулсан том сэнсэнд үсээ орооцолдуулчихжээ. Тэрээр ийнхүү санаандгүй байдлаасаа болоод тоглолтын үед хэцүүхэн байдалд орсон байна.

Гэсэн ч тэрээр үзэгчдээ хүндлэн дуугаа дуулж дуусгасан байна. Тэрээр үзэгчдийнхээ өмнө эвгүй байдалд орсноосоо болоод тоглолт дууссаны дараа уйлж байсан гэнэ. Хамгаалагч нар хоёр минутын турш оролдсоны эцэст үснийх нь орооцолдоог гаргажээ.

 Дуучин Женифер Лопес мөн тоглолтынхоо үеэр бүжиглэж байгаад үсэрч буухдаа санамсаргүй гээр тайзан дээр унаж тун эвгүй байдалд орж байсан. Харин энэ хоёрын хэн нь илүү эвгүй байдал орсон бол…

О.Наранцацралт

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …