Улаанбаатарт 11 градус хүйтэн

c984e0d2198cf290original2015 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  

20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар  түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст хүйтний эрч чангарна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …