Рианна алмазан шүдтэй болжээ

Сүүлийн үед байнга л шуугиан тарих болсон дуучин Рианна ээлжит сенсаци тарив. Тэрээр үүдэн шүднийхээ доод зургаан шүдийг алмаз эрдэнээр бүрүүлсэн байна.

Тэрээр эл шигтгээн шүдээ Лондонд нэгэн шүтэн бишрэгчтэйгээ хамт зураг авахуулах үеэрээ гайхуулжээ. Рианна эл шүдний гангараагаа бусад оддыг дууриан хийлгэсэн үү? эсвэл ямар нэгэн клип, рекламанд оролцох гэж хийлгэсэн үү? гэдэг нь сонирхолтой байгаа юм.

1859385

screen-shot-2013-07-15-at-15-45-16

Сүүлийн үед дуучид шүдээ элдэв төрлийн эрдэнэсээр гоёх мода дэлгэрээд байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд л Кени Уэст нэг шүдээ алмазаар бүрүүлж, дуучин Мадона алтан шүд хийлгэсэн юм.

М.Сониуч

ugluu-logo5

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …