Өнөөдөр болох үйл явдал

download-4909.00 цагт: Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлж буй Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн бэлтгэл ажил явагдаж байгаатай холбогдуулан тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлэх нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд бэлтгэл ажилтай танилцана. Хаяг: Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” буюу Дүнжингарав худалдааны төвд /төрийн далбаа байрлуулсан баганы хойд талын хаалга/.


09.00 цагт: “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар Япон Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын их танхимд (МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард) болно. Утас: 99933938


09.30 цагт: МХЕГ-ын харьяа Эмийн хяналтын лабораторид ISO/IEC 17025:2005 стандартын итгэмжлэлийн олон улсын гэрчилгээ гардуулах арга хэмжээ МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн хурлын танхим (ТВ5 телевизийн байрны баруун талд) болно. Утас: 96660810, 99150570


10.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас 2015 оны үйл ажиллагааны дүнгийн хурлаа Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Монгол улсын хэмжээнд нийт 5891 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Утас: 99007969


10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран оюутан залууст зориулсан “Жендэр, Хүний эрхийн элч”-ийн лекцийг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна. “Жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангах нь” сэдвээр, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, УИХ дахь 2015 оны “Жендэр, хүний эрхийн элч” ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, “Жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах дадалд суралцахуй” сэдвээр УИХ-ын гишүүн, УИХ дахь 2015 оны Жендэр, хүний эрхийн элч Ц.Оюунгэрэл нар тус тус лекц уншина. Утас: 88093607


11.00 цагт: Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг барих гэрээнд гарын үсэг зурах ёслол  тус сургуулийн байранд болно. Уг арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такенори Шимизу, БСШУ-ы сайд Л.Гантөмөр нар оролцоно.  Утас: 99110511


11.00 цагт: Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн талаар болон хугацаа сунгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 88112919


11.00 цагт: Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-т болно. Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, ар гэрийн төлөөлөл оролцоно. Утас 99160187, 99121715


12.00 цагт: Тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголт, шилжилт хөдөлгөөн, оношлогоо үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлж буйтай холбогдуулан “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байна. Утас: 94020088


14.00 цагт: Монголын хөрөнгийн биржийн байранд ROADSHOW буюу нэмэлт хувьцааны танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана.


14.00 цагт: СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч хамтран ажиллах талаар ярилцана. Уулзалт СЕХ-ны байранд болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …