Замагны эрчим хүчээр утсаа цэнэглэж болно

1r60l8kbho1nj3csiemd1qal9t_bКанадын эрдэмтэд хөх-ногоон замагнаас цахилгаан энерги гаргаж авах технологи боловсруулжээ. Эхний туршилтыг гар утас, компьютер дээр хийсэн байна.

Хөх-ногоон замаг буюу цианобактер гэдэг нь хүчилтөрөгч ялгаруулан фотосинтез явуулах чадвартай томоохон грам сөрөг бактерийн төрөл юм. Монреалын Конкордын их сургуулийн инженерүүд замагны ялгаруулж байгаа эрчим хүчийг цуглуулах технологи боловсруулжээ.

Тэдний бүтээсэн төхөөрөмж нь анод, катод, протон солилцох мембранаас бүтнэ. Цианобактерийг анодын камерт байрлуулах бөгөөд электронуудыг цуглуулж гаднах хураагуурт дамжуулна. Ингээд эхний шатанд 993 мВ хүчдэл үүсгэж чаджээ. Энэ технологийг гүйцэд хөгжүүлснээр нөүтбүүк, гар утас зэрэг жижиг төхөөрөмжүүдийг замгаар цэнэглэх бүрэн боломж нээгдэнэ. Шинэ нээлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Technology сэтгүүлд нийтэлсэн байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …