Эмэгтэй “DJ” нараас дэлхийд хоёрдугаарт бичигддэг DJ Da Candy өнөө өглөө манай улсад ирлээ. АНУ-аас манай улсад ирээд буй DJ бүсгүй маань Монголд гурав хонох ба энэ сарын-27 нд “EXOTIC FASHION PARTY”-гаа CENTRO night клубд хийхээр болжээ.
Энэхүү доргио шоунд ирсэн залуус маань “Торго” салоны загварын үзүүлбэр, циркийн уран нугаралт, бөө мөргөлийн зан үйл зэрэг монгол ахуй заншлыг хослуулсан арга хэмжээ гээд гайхамшигтай шоуг мэдрэх юм байна. Тэрээр загвар өмсөгч, бүжигчин, дуучин, продьюсер гээд урлагийн олон салбарт амжилттай ажиллаж байгаа хөдөлмөрч бүсгүй юм.
О.Наранцацрал
Ugluu.mn