Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

c984e0d2198cf290original

2016 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын сав, Дарьгангын талаар 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-17 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 9-нөөс нэгдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 28-33 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө  29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 12-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …