Идэр ес эхэлсэн ч олон жилийн дунджаар -12-оос -32 хэм хүйтэн байдаг. Харин энэ жил 2-10 хэмээр илүү хүйтэн өвөл болж байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. Мөн шөнийн цагт үнэмлэхүй бага температур 38-52 хэм хүрч хүйтрэх юм байна. Улсын онцгой комисс ээлжит хурлаар 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдэгджээ. Цаашид цас нэмэгдэж орвол 40 суманд нэмж хүндрэх төлөвтэй байгаа ч дуулгасан юм. Агaaрын температурын дунджийг бүсээр ангилж үзвэл баруун зүгийн нутгаар нутгийн хойд хэсгээр 19-32 хэм, Төвийн нутгаар 16-31, Зүүн зүгийн нутгаар 18-29 хэм, Говийн нутгаар 12-22 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
2016 оны 1 дүгээр сарын 10-нөөс 1 дүгээр сарын 17-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ Хугацааны эхээр нутгийн төв болон зүүн хэсгээр
бага зэргийн цас орж явган шуурга шуурна\
Баруун аймгуудын нутгаар: Салхи зүүн хойноос 4-9 м/с. Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 38-43 градус өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 радус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Хангайн уулсаар бага зэргийн цас орно. 5-6-нд салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор шөнөдөө 38-43 градус өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:Салхи зүүн хойноос 5-10м/с
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна.