АН-ын хууль бус үйлдлийг далдалсан, хамтран ажилласан хүмүүс шагналаа авна

img_0595_stitchӨнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 14 дүгээр чуулган хуралдаж байна. Уг чуулганы хуралдаанд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлж, ашиглуулах, орон нутгийн хамгаалалтанд авах газрын байршил, хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэ онд Налайх дүүргийн ОНХС-ын батлагдсан төсвөөр хийгдэх ажлын нийт өртөг 1,5 тэрбум төгрөг байгаа бөгөөд хийх ёстой зүйлийг хэтэрхий өндөр үнээр худалдан авдаг төрийн үрэлгэн зан хэвээр байна.

Мөн Налайхын газар эзэмшүүлж, ашиглуулах чиглэлээр 191 га газрыг 7 иргэн, ААН байгууллагад эзэмшүүлж ашиглуулахаар хэлэлцэж байна.

  1. 3 дугаар хороо, Баржингийн аманд тарвага үржүүлгийн зориулалтаар иргэн С.Цэрэндалайд 19 га газар.

Иргэн С.Цэрэндалай нь 3 дугаар хорооны Засаг дарга Цэрэвсамбуугийн дүү нь бөгөөд Замын үүдэд прокурор хийдэг. 2015 онд АТГ-д шалгагдсан дүүргийн удирдлагуудыг авилгын асуудлаас авч үлдсэн гэх яриа бий.

  1. 5 дугаар хороо, Цонжин болдог орчим, Налайхын талд зуслангийн зориулалтаар төрийн байгууллагуудад 150 га газар.

2015 оны Захирагчийн сонгуулийн өмнө Мойлтын тохойд 300 айлын газар олгохоор болж сонгуулийн дараа олгож байсан бөгөөд уг газрыг шударгаар авах боломжгүй байсныг иргэд хэлж байна.

  1. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар иргэн Чулуунгэрэлд 20 га газар

12657794_1014958285231153_4120639398022556449_o

Иргэн Чулуунгэрэл нь Налайх дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд ИТХ-ын төлөөлөгч

  1. 2 дугаар хорооны эзэмшлийн байршилын ард сургуулийн зориулалтаар Герман Монголын сургуульд 2 га газар
  2. 2 дугаар хороо, Соёл урлагийн ордны баруун урд Ногоон байгууламж тохижуулах зориулалтаар иргэн Э.Мөнхжаргалд 1.1 га газар

2 дугаар хороонд уг зориулалтаар олон иргэн газар авч хувийн байшин, хаусаа бариснаар хот төлөвлөлтийн эмх замбараагүй байдал хэрээс хэтэрч байна.

  1. 3 дугаар хороо, Баянгийн бүрдэд зүчээ барих зориулалтаар 1,5 га газар иргэн Т.Энхжаргал

Иргэн Т.Энхжаргал нь ИТХ-д МАН-ын жагсаалтаар сонгогдсон боловч АН-ын хууль бус засаг даргатай үгсэн хуйвалдсан хэргээр МАН-аас хөөгдсөн юм. Баянгийн бүрд зах, Хангай сервис ХХК-ний захиралаар ажилладаг тэрээр Эрчим хүчний дэд сайд, дүүргийн засаг дарга асан Т.Энхжаргалын төрсөн дүү бөгөөд ах дүү гэр бүлээрээ дүүрэгт маш олон газар авсан байдаг.

  1. 2 дугаар хороо Гэрлэн дохионы уулзвар дээр Зарлалын самбарын зориулалтаар Хангай сервис ХХК-д 0,02 га газар

Уг гэрлэн дохионы уулзвар дээр Хангай сервис ХХК-ний мэдлийн 3 талтай самбар байдаг юм.

Олон иргэд самбарын зориулалтаар газар авахыг хүсдэг ч хот тохижилт, хууль дүрэм ярьж буцаадаг байна. Саяхан иргэн Цэрэнбаатар самбарын зориулалтаар газар авахаар хүсэлтээ тавьсан боловч боломжгүй гэж буцаасан юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …