Монгол Улс сүүлийн 15 жилд нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэдийн тооныхоо өсөлтөөр Ази, Номхон далайн бүсэд тэргүүлсэн талаар “New World Wealth” байгууллага…
Монгол Улс сүүлийн 15 жилд нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэдийн тооныхоо өсөлтөөр Ази, Номхон далайн бүсэд тэргүүлсэн талаар “New World Wealth” байгууллага мэдээллээ. Тус байгууллагын тооцоогоор нэг сая ам.доллараас дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн тоо Монгол Улсад 2000-2015 онд 670 хувиар өссөн байна. Энэ нь Ази, Номхон далайн бүсийн дундажтай харьцуулахад 6 дахин хурдацтай өссөн гэсэн үг ажээ.
Харин цаашид буюу 2025 он хүртэл 120 хувиар өснө гэж “New World Wealth” байгууллага таамаглаж байна. 2015 онд Монгол Улсын саятнуудын тоо өмнөх жилээс 6 хувиар өсч, 1400-д дөхсөн нь бүсийн хэмжээнд Шри Ланка, Камбожийн дараа 19 дүгээрт бичигдсэн үзүүлэлт боллоо. Нөгөө талаас олон сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгөтэй саятнуудын тоо 60 байгаа ажээ. “New World Wealth” байгууллагын тооцоогоор Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2015 оны байдлаар нийт 17.7 их наяд ам.долларын хөрөнгөтэй 3.5 сая саятан байжээ.
Б.Дуламхорлоо