Facebook компани Мессенжэр үйлчилгээндээ хүмүүс хоорондоо шатар тоглох боломжийг бий болгоод сар гаруй болсон ч нийтэд зарлаагүй байсныг хэрэглэгчид олж илрүүлжээ.
Тоглолтыг эхлүүлэхийн тулд тоглох хүнтэйгээ харилцах цонх нээгээд “@fbchess play” гэж бичиж оруулахад хоёр талд шатрын өрөг гарч ирнэ.
Харамсалтай нь энэ шатар хулганаар удирдагдахгүй, зөвхөн текст командаар удирдагддаг аж.
Хүүг P (pawn), морийг N (knight), тэмээг B (bishop), тэрэгийг R (rook), бэрсийг Q (queen), ноёныг K (king) гэж тэмдэглэх ба жишээ нь хүүг гараанаас b:4 нүдэнд нүүлгэх бол “@fbchess Pb4” гэж оруулна.
Мөн хайнцах санал тавихдаа “@fbchess draw offer”, нүүдэл буцахдаа “@fbchess undo”, тоглолтыг дуусгахдаа “@fbchess resign” гэж оруулах гэнэ.
Бусад командуудыг харахдаа “@fbchess help” гэж оруулбал дэлгэрэнгүй заавар гарч ирэх ажээ.
эх сурвалж: ikon.mn