Амьд хөгжмийнхөн хоёр өдөр зад доргив

PhotoShare  Өмнө нь бид “Playtime 2013” наадамыг болох гэж буй талаар мэдээлэл өгч байсан билээ тэгвэл “Гачууртын “Монгол шилтгээн”-д “Playtime 2013” наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд  амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн наадамд том, жижиг нийлсэн 40 гаруй хамтлаг уран бүтээлээ хүргэж, DJ нар өөрсдийн сетүүдээр залуусдаа бэлэг барив. ОХУ-ын Storm, Японы алдарт Мono хамтлаг уран бүтээлээ толилуулж,  өөр өөрсдийн ертөнцийг стиль имижээрээ илэрхийлсэн залуус хоёр өдрийг доргио өнгөрөөлөө. 2008 оноос эхлэн задгай талбайд залуусыг хоёр өдрийн турш амьд хөгжмөөр амьсгалах боломжийг олгож байгаа юм.  Наадмын жижиг тайзан дээр шинэ залуу 14 хамтлаг, том тайзан дээр үзэгчдийн танил болсон 26 хамтлаг hard rock, post rock, альтарнатив чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлагууд уран бүтээлээ хүргэсэн юм. Анхны Playtime наадамд монголын рок, амьд хөгжмийн хамтлагуудыг олон нийт, залуучуудад танилцуулах зорилготой 2002 онд Монгол, АНУ, Япон, Их Британи, ОХУ, Өвөрмонгол зэрэг улс орноос 400 гаруй хамтлаг, дуучид оролцож байжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …