Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4908.30 цагт: Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үед би юу хийж чадах вэ?” хүүхдийн оролцооны бүлгүүдийн туршлага солилцох уулзалт Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуулийн “Урлаг” танхимд болно. Утас: 329365, 99135150


09.00 цагт: Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа Багшийн их чуулган “Corporate hotel and convention center”-д болно. Утас 95127607


09.00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VIII хурал МҮЭСТО-нд эхэлнэ. Энэхүү хуралд 21 аймаг, нийслэл, салбарын ҮЭ-үүдийн төлөөлөгчид оролцдог, ҮЭ-ийн их хурлын дараа ордог томоохон хурал юм. Хурлаар МҮЭХ-ны өнгөрсөн жилийн ажлын тайлан, энэ жилийн зорилт, санхүүгийн асуудлыг хэлэлцэх, зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгодог буюу жилд нэг удаа болдгоороо онцлогтой. Утас: 99027019, 88007709


10.00 цагт: Зүрхний хэм судлалын электрофизиолгийн анхын лабораторийн нээлт Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт болно. Утас: 86885060


10.00 цагт: “VIP 33” уулзалт, лекц Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болно. Энэ удаад Торгоны замын аялал жуулчлалын төслийн удирдагч, доктор Д.Ганболд “Торгоны зам ба байгальд ээлтэй аялал жуулчлал” сэдвээр лекц уншина. Утас: 91995225


11.00 цагт: Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их дээд сургуулийн байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр сурч байгаа оюутнуудын санаачилгатай төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах, санхүүжилт олгохтой холбоотой журмын төслийн хэлэлцүүлэг БСШУЯ-ны 401 тоот хурлын танхимд болно.


11.00 цагт: “Түмэн Тэмээ – Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээг зохион байгуулагчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор МЗХ-ны 209 тоотод хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 88020633


11.00 цагт: Монгол Улсын Ардын багш, Молнгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн “Энэ л миний ертөнц” номын нээлт Спортын төв ордоны А зааланд болно.


11.00 цагт: Авлигатай Тэмцэх Газраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болно. Утас: 70112463, 88100404


11.30 цагт: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа үүсээд байгаа нөхцөл байдалд албан ёсны тайлбар хийхээр тус дүүргийн Тамгын газрын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99810808


12.00 цагт: БСШУЯ-ны хурлын танхимд сайд Л.Гантөмөр “Хүүхдэд зориулсан бүтээл”-ийн тоог нэмэгдүүлэх зорилгоор БСШУЯ-аас бүтээлийн уралдаан зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал хийнэ.


12.30 цагт: Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулах арга хэмжээ Нийслэлийн “Хангарди” ордны 14 давхарт болно. Утас: 99052793, 70140011, 88781218


14.00 цагт: НҮБ-ийн БСШУ-ны байгууллагын ивээл дор жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Олон улсын эх хэлний өдөр”-ийн хүрээнд Монгол улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд болно. Утас: 99045949, 99054690


14.00 цагт: Багийн спортыг дэмжих Ерөнхийлөгчийн 144-р зарлиг, БСШУЯ-ны “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд  БСШУЯ-ны хүндэтгэлийн танхимд Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурна. Ингэснээр ЕБС-уудад хөл бөмбөгийн клубууд байгуулагдаж, биеийн тамирын багш нарын ур чадварыг өсгөх тал дээр хамтарч ажиллах эхлэл тавигдах юм.


17.00 цагт: “Green entertainment”-ийн бүтээл “Эхнэрийн эзгүйд” МУСК-ны нээлтийн үйл ажиллагаа “Тэнгис” кино театрт болно. Утас: 95469964.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …