Өнөөдөр болох үйл явдал

download-4909.00 цагт: Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны Академи болон Уул уурхайн танхим хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнөөр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах цогцолбор түүнийг дагалдах үйлдвэрүүдийн асуудал, хар төмөрлөг, газрын тосны асуудлыг хөндөн хэлэлцэх юм. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн яам, ШУА, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.  Утас: 88022804, 88989878, 86565055


09.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж буй “Хөгжлийг дэмжих өгөгдөл” сэдэвт чуулган Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцоно.


09.00 цагт: Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс “Хяналтын камер-2” болзолт уралдааныг хариуцсан нутаг дэвсгэрийн СӨХ-үүдийн дунд зарлан байр, орц, давхар бүрт хяналтын камер суурилуулсан нь Гэмт хэрэг зөрчил илрүүлэх болон иргэдийн амар тайван амьдрахад ямар хэрэгтэй талаар мэдээлэл өгнө. Утас 96339181


09.30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “ДемоКрэйзи” залуусын төвийн Хүний эрхийн Активистууд “Нөлөөллийн тойрог” хэлэлцүүгийг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна.


10.00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвээр илтгэл тавьж, хүрэлцэн ирсэн оюутнууд, багш судлаачидтай санал бодлоо солилцоно. Арга хэмжээ МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд болно. Утас: 89008869


10.00 цагт: Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны нээлтийн үйл ажиллагаа  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга /Офицеруудын ордон/-д болно. Утас: 99666553


11.00 цагт: Уул уурхайн яамны удирдлага болоод АМГ- ГТГ-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал Уул уурхайн яамны хурлын танхимд болно.


11.00 цагт: Ерөнхий суурь болон мэрэгжлийн хичээлийн хүрээнд судлах, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын сурах бичигт тавигддаг шаардлагыг хангасан, МУИС-ийн эрдэмтэн багш нарын зохоиж, орчуулсан сурах бичгүүдийг танилцуулах үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн 2 байрны 213 тоотод болно. Утас: 89008869


11.00 цагт: Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, “ХААН Банк” Сан, МҮОНРТ-ээс хамтран 6 дахь жилдээ зохион байгуулах “Хавдрын эсрэг үндэсний аян” –ы хамтрагч байгууллагуудын төлөөлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмээ Хавдар Судлалын Үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болно. Энэ үеэр  2016 онд хэрэгжүүлэх аяны товыг зарлана. Утас: 99004405


11.30 цагт: Сагсан бөмбөгийн холбооноос үндэсний супер лигийн бүх оддын тоглолтын талаар “Зууны мэдээ”  сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хуралд “Бүх оддын тоглолт”-ын гарааны тоглогчид болон дасгалжуулагчид, слэм данк, ур чадвар болон 3 онооны шидэлтэнд оролцох тамирчид оролцоно.  Утас: 88081047, 90111185


11.30 цагт: Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос Дүнжингарав өвлийн уралдааныг эсэргүүцэж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00 цагт:  Зохиогчийн эрх болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудлаар Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг болон Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгүүдийн Олон Улсын Холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: “Авто худалдааны цогцолбор” -оос авто зогсоол худалдан авсан иргэд, ААН-д үл хөдлөх хөрөнгийн өмчийн гэрчилгээг гардуулах арга хэмжээ Засгийн газрын дөрөдүгээр байр (Улаанбаатар банкны байр)-ны 702 тоотод  болно.


12.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцана. /Хаяг: Дашчойлон хийдийн ард, хуучнаар Гаалийн ерөнхий газрын дэргэд/ Утас: 99083216, 70111090


14.00 цагт: Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье” өдөрлөгийн арга хэмжээ болно. Өдөрлөгт сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцохоос гадна ЭМСЯ, Люксенбургийн хөгжлийн агентлагын төслийн мэргэжилтэнүүд ч оролцоно. Утас: 99088148, 99991630


14.00 цагт: “Монгол орны мөнхцэвдгийн 1:1 000 000 масштабтай зураглал боловсруулах” ажлын хэлэлцүүлэг  БОНХАЯ-ны Хаан танхимд  болно. Утас:  99132529


14.00 цагт: “Хатан Туул  голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-өөс “Туул гол ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг Туул голын сав газрын захиргааны байрны “Хатан Туул” танхимд  зохион байгуулна. Хэлэлцүүлэгт холбогдох яам газрын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, иргэний төлөөлөл оролцоно. Утас: 99222944, 89999939, 89126807

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …