Хамгийн урт үстэй бүсгүйчүүдийн нутаг

p134_d20110411150058Дэлхийн хамгийн урт үстэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд бол БНХАУ-ын Гулин мужийн Хуанло тосгоныхон гэж үздэг. Тэд улаан өнгийн уламжлалт хувцаснаасаа болоод ийм нэр авчээ. Хятадын бусад тосгоноос нэг их ялгарахааргүй энэ суурин эртний уламжлалаа чанд сахидгаараа алдартай. Учир нь тосгоны эмэгтэйчүүдийн хувьд урт үс нь хамгийн нандин эд болдог гэнэ. Хуанлогийн эмэгтэйчүүдийн дундаж үс 1.7 метр болсон учир тосгоноороо Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Бүсгүйчүүдийн заримынх нь гэзэг 2.1 метр урт байдаг.

p1013007994-3

Урт үс нь урт нас, эд баялаг, амжилт авч ирдэг гэж Яо угсааны бүсгүйчүүд итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол үс урт байх тусам тухайн бүсгүй аз жаргалтай амьдарна гэсэн үг. Яо бүсгүйчүүд эрт үеэс зун, намрын цагт голын усанд үсээ угаахдаа цэнхэр алчуураар нуудаг байжээ. Бүсгүйчүүд зөвхөн нөхөр болох хүндээ анх үсээ харуулах ёстой. Харин гадаадын иргэн, эсвэл ямар нэгэн хүн бүсгүйн задгай үсийг харчихвал тэдний гэр бүлийнхэнтэй хамт гурван жил хүргэний ёсоор амьдрах учиртай байжээ. Энэ уламжлалыг 1987 онд халснаас хойш өдгөө Яогийн бүсгүйчүүд урт хар үсээ хэн дуртайд нь үзүүлдэг болжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …