Бид ажилтай ядуус болсон уу?

image001“Монгол хүний үнэ цэнэ”

“Монгол толгой” нэвтрүүлэг дэлхийд үнэлэгдэх хөгжингүй Монгол улсыг ирээдүйд хэрхэн бий болгох талаар нээлттэй хэлэлцэж, нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурь, шинэ гарц, гаргалгаа шийдлүүдийг үзэгчдэд хүргэдэг. Налайх дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч С.Амарсайхан энэ удаагийн нэвтрүүлгээр  “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр ярилцахаар сонгож, хөтлөн чиглүүлэх үүрэг хүлээжээ. Өнөөгийн нийгэмд хүний хөдөлмөрийг бага цалингаар хямд үнэлдэг, бид үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ яагаад эсэргүүцэхгүй байна вэ? Нийгэмдээ болон хамт олон, гэр бүлдээ хэрхэн өөрийн хүссэн түвшиндээ үнэлэгддэг болох вэ, тэрхүү үнлэмжээ бид өөрсдөө яаж бий болгох вэ зэрэг олон асуултын хариултыг “Монгол толгой”-н энэ дугаар танд хүргэнэ. Энэ бол улс төр биш.

Хүн бүр өөрөөсөө асууж хариултыг нь хайдаг хувь хүний тулгамдсан асуудлын нэг “Монгол толгой” багийнхан нэвтрүүлэгтээ багш, эмч, цагдаа, үйлчилгээний ажилтнууд, залуу бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн олонхийн төлөөлөл болсон салбаруудаас үзэгч, зочдоо бүрдүүлсэн байна.

image003

НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан: Монгол хүний үнэ цэнэ, түүний илэрхийлэл болсон хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байгаа талаар бид ярилцана. Үнэлэмж гэдэг нь аливаа зүйлийн үнэ цэнэ, чанар чансаа, зэрэглэл, ач холбогдлыг илэрхийлж байдаг.Гэхдээ аливаа улс орны хөгжил дэвшил, нийгмийн төлөвшилд чухал байр суурь эзэлдэг гэдэг утгаараа хүний үнэлэмж, үнэ цэнэ нь өргөн утга агуулгаар илэрхийлэгддэг. Хүний үнэ цэнэ юунаас эхлэх вэ гэдэг асуултад  Түвшин эхлээд хариулна уу.image005

НИТХ-ын Төлөөлөгч Н.Түвшин: Бид бие биенээ хэрхэн үнэлж байна, төр засагтаа хэрхэн үнэлэгдэж байна, компанидаа, найз нөхөд, гэр бүлдээ хэрхэн үнэлэгдэж байна вэ гэдгээс эхлэе.  Явж явж хүний үнэ цэнэ нь өөрийгөө хэрхэн үнэлж байгаа дотоод оюун ухаанаас чинь шалтгаална.Өөртөө сэтгэл гутралтай, өөртөө үнэ цэнэтэй ханддаггүй, өөрийгөө хүндэлдэггүй бол тухайн хүний цэнийн тухай ярина гэдэг хэцүү.

image007Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны гишүүн Ө.Шижир: 1923 онд АНУ-ын Форд компани ажилчиддаа өдрийн 5 ам.долларын цалин өгдөг байсан. Сарын 150 ам.доллар гэсэн үг.Одоо манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 100 ам.доллар.100 жилийн дараа шдээ.Тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшингээс иргэнийх нь үнэ цэнэ их хамаараад байна.Мөн боловсролын системийн үр дүнтэй шууд холбоотой.

image009Улс төр судлаач С.Зоригтбаатар: Монгол хүн үнэхээр өнөөдөр дэлхийд өрсөлдөх чадвартай байна уу? Эрүүл мэндийн хувьд болж байна уу? Хоол хүнснээсээ хангалттай илчлэг тэжээлээ авч чадаж байна уу? Мэдээж чадахгүй л байна шдээ.Энэ бол тухайн улс иргэнийхээ үндсэн эрхийг бүрдүүлж байгаа эсэх дээр тулгуурлан хэрхэн үнэлж байгааг нь харж болох илэрхийлэл. Угтаа бол Монгол хүн бусад орны иргэдийг бодвол асар их хөрвөх чадвартай, юмыг амархан сурдаг, өрсөлдөх чадвар хурдан, дүрмийн бус сэтгэдэг гэх мэт онцлог ихтэй.Ийм онцлог чадвартай Монгол хүнээ төр нь өнөөдөр дэндүү бага түвшинд үнэлж үнэ цэнэгүй хандаж байна.

image011НИТХ-ын Б.Энх-Амгалан: Монголчууд бид хүний оюун ухааныг гурван түвшинд авч үздэг. Бие нь сав шимдээ байдаг, сэтгэл нь савслагад байдаг, оюун нь тэнгэрт байдаг.Тиймээс бие сэтгэл оюун гурваа тэгшитгэсэн хүн хамгийн хүчтэй, үнэ цэнэтэй Монгол хүн болдог.Шашны ухаан, философи талаасаа дотоод хүчээ хэр хөгжүүлсэн, өөрийгөө бэлтгэсэнээс нь шалтгаалж тухайн хүнийг дараагийн шат болох төрт ёсны сургалтанд суулгаж төр улсаа авч явах эрх олгодог.Мөн бид өөосдийгөө үнэлж байгаа үнэлэмж, биднийг тулгаж үнэлж байгаа үнэлэмж хоёр өөр өөр байгаа. Яагаад бид түүнийг дагах ёстой юм бэ.Монголчууд бид арга билиг хоёрыг хослуулж амьдардаг их онцлог хүмүүс. Бусдад байдаггүй энэ онцлогоо бид хөгжүүлэх ёстой.Энэ л монголчуудын хамгийн том үнэ цэнэ.


image013НИТХ-ын Төлөөлөгч С.Амарсайхан
: Монголчууд бид өөрсдийнхөө үнэ цэнийг хэрхэн бий болгож чадаж байна вэ гэдэг асуудал хамгийн чухал байна.  Монгол улс асар уудам газар нутаг, хэмжээлшгүй их баялагтай, дэлхийн 7 тэрбум гаруй хүн амын 21 хувь буюу 1,5 тэрбум хэрэглэгч, худалдан авагчтай Хятад, ОХУ гэсэн 2 том зах зээлийн хязгааргүй их боломжийн дунд амьдарч байгаа 3 сая Монголчууд бид өөрсдийнхөө үнэ цэнийг дэлхийн хэмжээнд бий болгох нь бүү хэл, өнөө маргаашийн хоолоо яах вэ гэсэн өрөвдөлтэй байдлаас гарч чадахгүй л  байна. Одоо Та бүхний авч байгаа цалин айл гэрийн ахуйн наад захын хэрэглээнд хүрэлцэж байна уу?Ялангуяа оюутан хүүхэдтэй айлууд төлбөрийг нь төлж чадаж байна уу?

image015ТҮК-ийн ажилтан: Бид үндсэн цалинд 600-700 мянган төгрөг авдаг. Оюутан хүүхэдтэй бидэнд цалингийн хэмжээ бага байна.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Та өдрийн хэдэн цаг ажиллаж байна вэ?

ТҮК-ийн ажилтан: Найман цаг ажилладаг. Өглөө зургаан цагаас ажиллаж эхлээд л агаарын байдлаас болоод цаг сунгавал орой долоо,найм хүртэл ажиллана.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Та илүү цагийн мөнгө авдаг уу?

ТҮК-ийн ажилтан: Энэ жилээс илүү цагийн цалин багахан байна.

Нэвтрүүлгийн зочин: Би улсад 30 жил ажиллаж байгаа эмч хүн. Үндсэн цалин 634 мянган төгрөг.Бид нарын гар дээр 504 мянган төгрөг ирдэг. Энийг хоёр хуваагаад авдаг. Энэ өнөөдөр юу юм бэ? Хүнд нөхцөлд ажиллаж байж бидний цалин өрөвдөлтэй байгаа байхгүй юу!

image017Нэвтрүүлгийн зочин: Би багш хүн. Багш нар 25,30 жил ажилласан ч 608 мянган төгрөгийн цалин авдаг. Татварын дараа гар дээр ирдэг нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: 608 мянган төгрөг дээр шагнал, урамшуулал өгч байгаа юу?

Нэвтрүүлгийн зочин: Төсөвт заагдсан багш нарын цалингийн хэмжээ хүрэхгүй байна гээд ур чадварын шагналыг 12 сард өгөхгүй төрийн сангаас хасаад байгаа.

image021Нэвтрүүлгийн зочин: Би насаараа эмч хийсэн хүн. Бид үнэхээрийн үнэ цэнэгүй амьдарч байна.Төсвийн бид нар ердөөсөө ажилтай ядуучууд болсон.Тэмцэх хэрэгтэй байна.Тэгж байж бид хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлнэ, үнэ цэнэтэй, хүн шиг амьдрах болно. (зочид алга ташив)

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Оюу толгой компанид ажиллаж байсан Гантуяагаас бид сурвалжлага авсан юм. Үүнийг одоо үзүүлье.image023

“Сайнхүү ивээл” сангийн тэргүүн С.Гантуяа: Би “Оюу толгой” компанид төсөл хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. Энэ компанид гадаад ажилтан 30,000 ам.доллар авч байхад яг ижил ажил эрхлэж байгаа монгол хүний цалин 3000 ам.доллар байх жишээтэй.Компанийн дотоод соёл ялзралын түвшинд хүрчихсэн, Монголчуудыг дээрэлхсэн, зөвхөн монгол хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхсан нөхцөл байдалтай байсан.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Дахиад эх нялхсын эмнэлэг дэх эх хүүхдүүдийн нөхцөл байдлыг харуулсан зурган сурвалжлага хүргэе. Нэг орон дээр хоёр ээж, хоёр хүүхэд дөрвүүлээ хэвтэж байна.Дүүргүүдийн эмнэлэгт өвчтэй эх хүүхдүүд коридорт сандал дээр, шалан дээр хэвтэж байна, бие биенээ харах боломжгүй шахуу бохирдсон агаар дунд бид амьдарч байна, тулгар биетэй минут секундын дараа шахуу төрөх гэж байгаа эхчүүд эмнэлэгийн коридорт очерлоод сууж байгаа, иймэрхүү байдалтай байна.Уг нь ардчилсан нийгмийн хөгжлийн гол үндэс суурь нь хүнийхээ үнэ цэнийг бий болгох зохицуулалт байдаг.Гэтэл бидний харж байгаа энэ зургууд Монгол хүний үнэлэмж өнөөдөр ямар хэмжээнд байгааг харуулж байна.Монгол төр монгол хүнээ эхийн хэвлийд байхаас нь эхлээд насан өндөр болтол нь ямар хэмжээнд амьдруулж байна вэ гэдэг нь тодорхой харагдаж байна.

Агаарын бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний асуудал бол мөнгө, эдийн засаг, өнөө маргаашийн  асуудал гэхээсээ илүүтэй ирээдүйд та бидний удам угсаа байх уу үгүй юу гэдэгтэй шууд холбогдох эмзэг асуудал. Гэтэл төр засаг ийм хүнд, хэцүү, аюултай орчинд хүн амаа амьдруулсаар л байна. Ялангуяа утаа, агаарын бохирдлоос үүсч байгаа  төрөл бүрийн хорт хавдрууд нь эдийн засгийн хор хохирол гэхээсээ илүүтэй Монгол гэдэг үндэстэн байх уу үгүй юу гэдэгт хүргээд байна. Монгол хүн хөдөлмөрөө үнэлүүлмээр байна гээд явж байхад үүнтэй нь зэрэгцээд ирээдүйд бидний удам угсаа байх уу үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна.Бас нэг жишээг харъя.2008 оны 7-р сарын нэгний үймээн самуунаар 254 цагдаагийн албан хаагч зохицуулах ажиллагаанд оролцсон байдаг.Эмнэлэгийн оношлогоогоор тэдний 124 нь үймээнээс болж ямар нэгэн гэмтэл авч эмгэгтэй болсон нь тогтоогдсон.Гурван цагдаа үймээний улмаас амь насаа алдсан эмгэнэлтэй явдал болсон. Энэ талаар Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Алтангэрэл гуай санал бодлоо хэлнэ үү?

image035“Цагдаагийн ар гэрийн холбоо” ТББ-ын Тэргүүн Ж.Алтангэрэл: Үймээнээс болж зургаан цагдаа тахир дутуу болж группт орсон. Дөрвөн хүн сураггүй болчихоод байна.Яагаад гэхээр энэ хүмүүсийг ажлаас нь халчихаж байна.Тархи толгойндоо цохиулаад бэртэл авсан хүн цагдаагийн албан үүргийг гүйцэтгэх чадваргүй болчихдог. Жагсаалд зогсож байгаад ухаан алдаад уначихдаг, ийм цагдаа төрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй.Тэгэхлээр нь ажлаас нь чөлөөлчихөж байгаа юм. Цагдаагийн албан хаагч болж төрд зүтгэснээрээ эрүүл мэндээрээ хохирлоо, эцэс сүүлд нь халагдлаа, шоовдорлогдож байна л даа. Нөгөө үнэ цэнэ чинь хаана яваад байна? Төр иргэнээ ашиглаж байгаа бол сүүлд нь хардаг л байх ёстой. Төр жудагтай байх ёстой.

НИТХ-ын Төлөөлөгч Н.Түвшин: Тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй. Төрийн үүрэг гүйцэтгэж яваад ямар нэгэн байдлаар эрсдэлд орвол даатгалаараа дамжаад хохирлоо нөхүүлдэг байх хэрэгтэй. Даатгалын тогтолцоо нь явах хувийн салбар.Даатгал хохирсон хүмүүсийг насаар нь тэжээх нөхөн олговрыг нь олгох тэр л тогтолцоог төр бий болгох ёстой.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Үзэгчдээсээ нэг зүйлийг асууя. Монгол хүний боловсрол ёс суртахуун, эрүүл мэндийн үнэ цэнийг бий болгодог Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам ажлаа хийж чадаж байна уу?

Нэвтрүүлгийн зочин: Боловсролын, хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын яамны ажилтан мэргэжилтнүүд ажлаа хийж байна уу гэвэл тэд хийж байгаа. Тэнд ямар бодлого хэрэгжүүлэхийг шийдэх хүмүүс нь л ажлаа мэдэхгүй байна.

Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүн Ө.Шижир: Монгол хүн үнэ цэнэгүй байна гэдэг боловсролтой шууд холбоотой. Дахиад хэлье, боловсролтой хүн хэнд ч хууртаж үнэ цэнээ алдахгүй.Боловсролтой Монгол хүний төлөө бид өөрсдийн үр хүүхэд хойч үеэ бэлдэх ёстой.Энэ нь бидний үнэ цэнэ үнэлэмжийг ирээдүйд өсгөх хамгийн том зүйл юм.

image025

НИТХ-ын Төлөөлөгч Н.Түвшин: Бүх нийтээрээ баян, боломжтой байх нь бидний ирээдүйн гарц. Улс төр судлаач С. Зоригтбаатар Монголд Эрдэнэт үйлдвэр шиг маш олон том уурхайнууд байна. Оюу толгой гэхэд Эрдэнэт үйлдвэрээс 3-4 дахин том. Оюу толгойг Эрдэнэт шиг ашигтай ажиллуулж чадвал багш нарын цалинг 3-4 дахин нэмэх боломжтой. Зөвхөн ганц ордыг ашигтай ажиллуулахад л бидний үнэлэмж ингэж дээшлэх боломжтой. Тэгэхээр нэг талаасаа төрөөс яалт ч үгүй хамаарах, бид нэхэх шаардлагатай зүйл юм.

НИТХ-ын Төлөөлөгч Б.Энх-Амгалан: Миний хаалгыг л энэ бэрхшээл тогшоогүй бол бусад нь яахав гэж орхимооргүй байна. Эрүүл мэнийн салбарын талаар бусад нь дуугарах байлгүй, би чимээгүй  л байж байя гэдэг сэтгэлгээнээс салмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан нэгдээд босоод ирье л дээ. Бүгдээрээ суурь өвчтэй монгол хүн байлгах юм уу яахын гээд бүгд нэгдээд бүх эмч нар ажил хаяна гэвэл яахав?Т өрөөс арга хэмжээ авч л таарна шдээ. Бүх багш нар ирээдүйн монгол хүнийг бэлтгэхийн төлөө бид ингэж үзэж байна, энийг хийх юм уу үгүй юм уу гээд, хийхгүй юм бол бид болий гэхэд өөрчлөлт гарч л таарна.Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө эхлэмээр байна. Бид нэгдмээр байна. Асуудал тойрч ярьдаг биш нэгдэж асуудлаа шийддэг бол энэ өөрөө монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх зүйл болно гэж бодож байна.Татвар төлж байгаа хүн бүрийн татварыг үргүй зарж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.Бизнес рүү гар дүрдэг тэр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.

Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүн Ө.Шижир:  Тэнд хятадууд Монголчуудыг зодож байна, Оюу толгойд Монголчууд арав дахин бага цалин авч байна, уул уурхай дээр очтол Монгол малчин нутагтаа биш юм шиг амьдарч байна  гэх мэтийг өдөр бүр л ярьж байна.Энэ бүхэн энгийн үзэгдэл болчихлоо. Энэ үзэгдэл бүрийг тоочоод байвал бид үзэгдэлтэй тэмцээд дуусахгүй.Хэзээ ч асуудал алга болохгүй.Хамгийн гол нь үүний үндэс шалтгаан нь юу юм, яагаад бий болоод байгаа зэргээ тооцох ёстой. Дахиад л хэлье, энэ бүхэн боловсролтой шууд холбоотой.

НИТХ-ын Төлөөлөгч С. Амарсайхан: Бид бүгдээрээ боловсролтой байвал чадвартай байна. Гэхдээ ахуйн асуудлаа шийдээгүй, өнөөдөр хүүхэд нь гэртээ өлсөөд байж байхад багш хүн илүү цагаар ажиллаад байх уу, тийм орчноос боловсролтой ирээдүй гарах уу гэдгээс асуудлыг эхлэн хөндөх ёстой. Яагаад гэвэл идэх хоолтой, наад захын ахуйн асуудал нь шийдэгдсэн хүн боловсролдоо анхаарна. Эрүүл, боловсролтой хүн чадварлаг байна. Энэ бүгдийн гол зангилаа нь эрүүл байх юм. Эрүүл, чадварлаг, оюунлаг монгол хүн л Монголыг гоёно. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ярилцсан, санал ирүүлсэн асуудлаар бид дүгнэлтээ хийж холбогдох төрийн болон төрийн бус байгуулагуудад хүргүүлэн ажиллах болно.

image027 image029 image031 image033

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …