Х.Тэмүүжин сайд, Цолны найраанд хяналт тавьжээ

4936 Гишүүн Х.Тэмүүжин бас нэг “айхтар” салбарт хяналт тавих нь зүйтэй гэж үзээд ард түмний уламжлал, итгэл үнэмшил, соёл дээр нь нэр төр, ашиг сонирхол үйлчилж байгаа зүйл бол үндэсний бөхийн барилдааны үйл ажиллагаа гэж үзсэн байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн явуулж буй үйл ажиллагаа ард түмний дунд нэр хүндийг нь өргөсөөр байгаа билээ. Тэрбээр өдгөө амар хялбараар, албан тушаалаа ашиглан тэрбумжиж байгаа үүсмэл хөрөнгөтнүүдийн уур хилэнг барж сууна. Монголын төр байгаа цагт шударга үнэн ноёлж, ард түмний зоо тэнийн эх орондоо иргэн нь юм шиг төр, засагтаа эрхлэх ёстой байтал МАН-ын үед бүгд айдастай амьдарч байсан гэж сүүлийн хэдэн сонгууль, олон нийтийн дунд явуулсан судалгаа нотолсон.

Баттай бус мэдээллээр  энэ жилийн Улсын баяр наадмаар аймгийн арслан цол 60 сая, Улсын начин 150 сая, харцага, заан цол 200-300 сая төгрөгт хүрсэн сурагтай. Үндэсний бөхийн асар, бөхчүүдийн суугаа хэсэг дээр жинхэнэ цолны найраа цэцэглэж, төрт ёсны уламжлалт наадмын үнэ цэнийг мөнгөний ханштай хутган үймүүлэгсэд олширчээ. Энэ үйлдлийг таслан зогсоох хүрээнд АТГазар бөхчүүдийн дунд энэ жилийн наадмаар бичил камер ажиллуулж эхэлснээр илэрхий панз үсэргэсэн хар зах шиг цолны найраа, наймаанд саад учруулж, аваа, өгөө, цүнхтэй мөнгөний асуудал хумигдсан гэнэ шүү.

З.Байгалмаа ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …