Өнөөдөр болох зарим үйл явдал

download-49-1009.00 цагт: Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран зохион байгуулах “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар Гадаад хэргийн яаманд болно.  Утас: 88080619, 89010515


09.00 цагт: Жижиг, дунд уул уурхайн компаниуд, орон нутгийн захиргааны байгууллагууд зориулсан “Хариуцлагатай уул уурхай” сургалтын модулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг  болно. Монгол Улсын Засгийн газар, Британийн Элчин Сайдын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг НҮБ-ын байранд зохион байгуулагдана. Утас: 99135393


09.00 цагт: Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт “Corporate-2” зочид буудал /ХУД-ийн 1-р хороо Махатма Гандигийн гудамж 39, Жаргалан хотхоны эсрэг талд, МҮХАҮТ-ын хажууд/ болно. Утас: 99070054


10.00 цагт: Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Соёлын байнгын хорооноос зохион байгуулах “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг МЗХ-ны Залуус танхимд болно. Утас: 88020633


10.30 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулж  буй “Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХолбооны төв байрны хурлын танхимд болно. Утас: 99027019


11.00 цагт: Монголын ногоон намаас Захиргааний хэргийн шүүхэд хандсан асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: “Халуун элгэн нутаг” дууны хөшөөний дэргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсаны 90 насны хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 91915085


11.00 цагт: Тусгай олимпийн хорооноос зохион байгуулж буй цасны гуталтай гүйлтийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Скай Ресорт-д болно. Утас: 89979999, 98888589


11.00 цагт: НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ. ТҮЦ эрхлэгчид, үсчин, гуталчдад кассын машин авах боломж байхгүй учир тэд ийнхүү төр засагт хандах юм. Хэвлэлийн бага хурал “8 шарга” валютын захын “Капитал” банктай байрны 7 давхрын 703 тоот хурлын зааланд болно. Утас: 77497739, 88065444


11.30 цагт: “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвдмэдээлэл хийнэ.


12.00 цагт: Иргэн Т.Баярхүү, Г.Ганбат, Ц.Шинэбаяр нарын зарласан “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” сэдэвт  Хэвлэлийн бага хурал  Пума империал зочид буудалд болно. Утас : 95000207, 80000207


12.00 цагт: “Монголын усны түншлэл” ТББ-аас усны тулгамдсан асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: “Нил ягаан өдөр”-ийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” Мэдээллийн төвд болно. Утас: 99811723


12.30 цагт: “Молор” телевизийн санаачлагаар ХХААЯ, Төрийн банктай хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлэх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.


13.00 цагт: “BackyarD” хип хоп уралдааны ГАЛА тоглолтын хэвлэлийн хурал “UBS”-ийн байранд болно. Утас: 99129415


13.00 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


18.30 цагт: Уран бүтээлч Б.Болормаагийн “Хотын төрх” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “976 Арт галлерей”-д болно.

3-р сарын 22-ны 09:00 цагт: Та бүхэндээ шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулсан бөгөөд бүх талуудын оролцоог хангах зорилгоор үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Хэлэлцүүлгийг ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлэгт Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэлэлцүүлэг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 цагаас ХХААЯ-ны хурлын их танхимд болно. Хөтөлбөрийн төслийг ХХААЯ-ны цахим хуудаст байршуулсан тул урьдчилан танилцаж, тодорхой санал дэвшүүлэх боломжтой юм. Харилцах утас 51-260709

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …