“Beyond 5” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

1111  Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан “Beyond 5” хамтлагийнхан 8 улс үндэстнээр энэ сарын турш аялан тоглолт хийх гэж байна. Аялан тоглолт Монгол улсаас эхлэн Кула Лампур, Сингапур, Кончиг Малайз, Тайланд, Камбож, Хонг Конгт тоглогдоно.

“Beyond 5” хамтлагийн Монгол дахь тоглолт 2013 оны 8-р сарын 3-ны 14:00 цагт UB palace-д зохион байгууллагдах гэж байна. Тэдний сүүлчийн тоглолт 8-р сарын 29-нд Тайванд болсноор аялан тоглолт өндөрлөх гэнэ.

Хамтлагтай “Make a World of Difference Foundation” төрийн бус байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд бүс нутгийн энэрлийн байгууллага болон хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлсийг авахад тусламж үзүүлэх юм байна. Beyond 5 хамтлаг 23 тоглолтийг үнэгүй хийхээр төлөвлөжээ.

О.Наранцацрал

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …