Саймон Ковелл 53 насандаа аав болно

1   “Америкийн шүтээн”, “X Factor” зэрэг хөгжмийн шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж алдаршсан продюсер Саймон Ковелл хэзээ ч хүүхэдтэй болохгүй хэмээн өмнө нь хэвлэлээр нэг бус удаа амлаж байсан ч эцэст нь 53 насандаа аав болох нь.

Үүний гол сонирхолтой нь түүний хүүхдийг тээж буй эмэгтэй , сайн найз Эндрью Силверманых нь эхнэр Лорен Силверман гэдэг бүсгүй гэнэ. Яагаад ийм харилцаа бий болсоныг сайн мэдэхгүй ч гадаадын хэвлэлүүдээс харахад энэ оноос эхэлсэн харилцаа бололтой.

Лорен Силверманы ойр дотныхон болон Саймоны найз нөхөд энэ мэдээлэл үнэн болохыг баталсан ч чухам энэ эр яагаад хүүхэдтэй болохоор шийдсэн нь хүмүүсд ихэд сонин байгаа ч тэрээр ам нээхгүй байгаа.

Одоо тэр 10 долоо хоногтой бие давхар. Гэхдээ олны гайхширлыг хамгийн их төрүүлж буй зүйл бол тэрээр одоогийн нөхрөөсөө гэр бүлээ ч цуцлуулаагүй байж, найзтай нь нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлэх гэж байгаа явдал юм. Гэхдээ Силверманы гэр бүл анхнаасаа нэлээн таарамж муутай байсан бөгөөд өнгөрсөн жилээс гэр бүлээ цуцлуулах тухай ярьж эхэлсэн гэнэ. Гэхдээ Саймон тэр хоёрын явдал тэднийг салахаар шийдсэний дараа болсон уу, түүнээс ч өмнө эхэлсэн байсан уу гэдэг нь нууц хэвээр үлдээд байгаа аж. Ямартай ч, эхнэр нь нэгэнт найзтай нь амрагийн холбоотой нь илчлэгдсэний дараа ноён Силверман гэр бүлээ албан ёсоор цуцлуулахаар шүүхэд хандсан байна. “Daily Mail” дэлгэжээ. Нөхрийгөө харсаар байтал найзтай нь илт дотно харилцаж байгааг  тэдний 2011, 2012 оны амралтын зургууд харуулна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …