Стэнфордын их сургуулийн агуу түүх

Хувцас хунар муутай ахимаг насны эхнэр нөхөр 2 Харвардын их сургуулийн захирлын өрөөг зорьж иржээ.
Танай захиралтай уулзах гэсэн юмаа гэхэд нарийн бичиг хүүхэн хувцас хунар муутай хөгшин эхнэр нөхөр 2-ын гадна төрхийг хараад захиралдаа ч хэлэлгүй завгүй байна гэсэн шалтгаанаар уулзуулахаас татгалзжээ.Тэгмэгц эхнэр нөхөр 2 зав гартал нь хүлээе гэж хариулжээ.Нэг мэдэхэд нар жаргах болсон байлаа.Сандарч тэвдсэн нарийн бичиг хүүхэн сая л нэг юм захирлын өрөө рүү гүйж орлоо.
Түргэхэн уулзуулаад өгвөл бид удахгүй явна гэж хэллээ.
ингэж нэг юм хөгшин эхнэр нөхөр 2-т захирлын өөдөөс харж суух боломж гарлаа.
“Манай хүү энэ сургуульд нэг жил орчим явсан бөгөөд Харвардад үнэхээр хайртай энд сурч байхдаа аз жаргалтай байсан юм. Гэтэл тэр маань хэдэн өдрийн өмнө осолд орж энэ хорвоогоос одсон билээ. Тэгээд бид 2 сургуулийн цогцолбор дотор нэг барилга барьж өгч хандивлах нь зүйн хэрэг гэж бодоод таныг зорьж ирлээ.
Айн барилга аа?? хичнээн мөнгө орохыг мэдэж хэлж байна уу та? Одоогоор харвардад нэг бүр долоон сая таван зуун мянган долларын өртөг бүхий барилгууд баригдаж байгаа шүү дээ” гэв.
Захирлын харьцаж байгаа харьцаанд хэсэг зуур хэлэх үгээ мартсан эхнэр нөхөр рүүгээ харан амаа нээлээ.
“Нэг сургуулийн барилга барихад тиймхэн мөнгө ордог юм уу?
Өвгөөн 2-уулаа энд хандив өргөж байснаас нэгмөсөн хүүгийнхээ нэр дээр сургууль байгуулъя даа гэв.
“Хэлсэн үгнээсээ болж эвгүй байдалд орж зүс царай нь хэвийн биш болсон захирлыг өрөөнд нь үлдээгээд гарсан Леланд Стенфорд эхнэр нөхөр 2 Калифорни руу нисэж очоод өөрсдийнхөө нэрээр нэрийдсэн Стэнфордын их сургуулийг байгуулжээ. Америкийн баруун хойд мужийн нэртэй их сургууль бөгөөд силиконын хөндийн эх булаг болсон Стэнфордын их сургууль ийнхүү төржээ.
Таны үнэнч бус сэтгэл хүмүүст бэлэхнээ харагддаг.

Эх сурвалж:mgl21.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …