“Америкын дараагийн топ модель” нэвтрүүлгийн хөтлөгч Тяра Банкс долдугаар сарын 30-ны өдөр “CW and Showtime TCA party”-д хүрэлцэн ирэхдээ энэхүү хээтэй торгон хар даашинзаар гангарчээ.
Барби хүүхэлдэй мэт хөөрхөн тэрээр өдгөө 40 шүргэж яваа ч үнэхээр толиотой харагддаг. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “Америкын дараагийн топ Модель” шоу нэвтрүүлгээс гарсан охид загварын ертөнцөд амжилттай хөл тавьдаг. Тяра Банкс нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч хүчирхэг эмэгтэй юм.
О.Наранцацралт ugluu.mn