“Хүйтэн хатагтай” Викторияа Бекхэм: Би үнэхээр ядарч байна

Beckham3  Бүсгүйчүүдийн шүтээн болсон Девид Бекхэм эхнэр Викторияагийн зохион бүтээсэн  даашинзыг өмсөхийг хүсдэг олон сая бүсгүй байдаг. Дуучин загвар зохион бүтээгч айл гэрийн халамжит хань Викторияа тун ачаалалтай, шахуу цагийн хуваарьтай амьдардаг байна. “Spice Girls” хамтлагт байхаасаа л бусдаасаа огт өөр байсан түүнийг хүйтэн охин гэдэг байв.  Учир нь тэрээр хэзээ ч инээж байгаагүй юм. Бага байхдаа тэрээр инээхгүй байвал энэ байдал нь хэзээ нэгэн цагт давуу тал болж магадгүй гэж боджээ. Түүний бодсоноор ч инээхгүй байх нь түүний давуу тал өвөрмөц стиль болж чадсан юм.

Тэрээр одоог болтол нэг ч удаа инээгээгүй.
Виктория одоо 38 настай, 4 хүүхэдтэй. Олон хүн Викторияаг гэрийн ажил, хүүхдүүдээ асрах, ажлаа хийх гээд ийм олон ажлыг яаж зохицуулж чаддагийг нь гайхдаг. Үүнд Виктория хариулахдаа “Би үнэхээр ядарч байна  гэхдээ урьд урьдынхаасаа илүү амьдралдаа сэтгэл хангалуун байгаа” хэмээжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …