Дэлхийн хамгийн өндөр барилгаас өндөр цамхаг барьж байна

e99728f6f0a7a8bbcb5e4b82036aa2a7

Дубай хотод дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас ч өндөр барилга барина хэмээн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Эмар хэлсэн байна. Энэ цамхагийг барихад 1,5 тэрбум долларыг зарцуулах юм.

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа 828 метр өндөр. Тэгвэл Дубай хотод түүнээс ч өндөр цамхаг баригдах гэж байна. Энэ цамхаг яг хэдий хэмжээний өндөртэй байх тухай урьдчилж зарлахгүй хэмээн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Эмар хэлсэн байна. 2020 онд Дубай хотод дэлхийн худалдааны үзэсгэлэн болно. Түүнээс урьтаж хотдоо барих бэлэг энэхүү тэнгэр баганадсан цамхаг болж байна. Испани-Швейцарийн архитектор Сантъяго Уолс барилгын зураг төслийг хийсэн бөгөөд энэ цамхагт ажиглалтын тавцангууд хийх юм байна. Мөн дэлгүүр, зочид буудал, рестораныг байрлуулахаар төлөвлөжээ. Цамхагийг барихад 1,5 тэрбум доллар төсөвлөсөн бөгөөд цамхагийн нээлтийг 2020 оны нэгдүгээр сард хийх юм. Дизайны хувьд минарет маягийн байх юм. Саудын Арабын ‘Kingdom Holding’ компани Бурж Халифаас нэг км орчмын зайд энэхүү цамхгийг барьж байна.

Эх сурвалж:Time.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …