PSY: Нар шарж бороо цутгаж байсан ч би архи уудаг

images (1)“Ганнам стайл” дуугаараа дэлхийн од болж удахгүй цомог гаргаж, тоглолт хийхээ мэдэгдээд байгаа Өмнөд Солонгосын 20 жил мартагдсан хүү PSY өөрийн хорт зуршилаа нуулгүй сэтгүүлчдэд ярьсан байна. Яагаад 20 жил мартагдсан дуучин бэ гэхээр тэрээр Ганнам стайл, Жентельмэн хоёроосоо өмнө олон дуу дуулсан ч тэр нь хит болж чадалгүй явсаар өдийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Баян айлын эрх жаал гэгдсэн түүнийг өссөн хорооллоо гутаасан дуугаараа “од” боллоо гэж хэлэгсэд ч цөөнгүй байдаг аж.

Харин тэрээр олон жилийн турш согтууруулах ундаа хэрэглэж буйгаа сэтгүүлчдэд илэн далангүй хэлсэн нь бас шуугиан тариад байна. PSY сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ”Сэтгэл санаа сайн ч байсан, муу ч байсан би архи уудаг. Нар шарж бороо цутгаж байсан ч мөн л уудаг ” хэмээжээ. Харин тэрээр зөвхөн шартсан байх үедээ л архи уудаггүй учир нь нэрт дуучин маань архи уух бүртээ шартдаг гэнэ.

Эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …