09.00 цагт: МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал тус газрын хурлын танхимд болно. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ. Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдалд хийсэн харьцуулсан судалгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн зааврыг монгол хэлээр бичээгүй, эмч нарын жор бичихдээ гаргасан алдаа зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн санд хийсэн нэгдсэн шалгалтын дүнг танилцуулна. Утас: 91989890
09.00 цагт: Эрдэнэс Монгол ХХК, Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол МУИС-ийн I байрны 208 тоотод болно. Утас: 99000963
10.00 цагт: Хүүхдийг тоглоомоор дамжуулан хэрхэн сургах гадаадын багш наын туршлага сурталчлах арга хэмжээ Багш хөгжлийн ордны 202 тоотод болно. Утас: 99990384
10.00 цагт: “Автозамын чанарт материалын нөлөөлөл” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг “Их тэнгэр цогцолбор”-т болно. Аавто замын чанарт юу нөлөөлдөг, олон улсын технологийн чиг хандлага ямар байна, бид асуудлаа хэрхэн шийдэх ямар гарцууд байгаа талаар авто замын мэргэшсэн инженерүүд, зөвлөх инженерүүд хэлэлцэнэ. Утас: 94098211
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран “Хоол хүнсний зохистой хэрэглээ, хоол тэжээлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хоолны хордлого, транс тос”-ны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91887887
11.00 цагт: Банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж “Mонгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монголын Оюутны Холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 91050409
11.30 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар цаг үеийн асуудлаар “Mонгол ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.40 цагт: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд шинээр баригдсан 135 дугаар бага сургууль, 219 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 88085801, 99851684, 99021127
12.00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ удирдлагууд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдал болон үйл ажиллагааны талаар “Mонгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд зохиогдох 9 дагалдах арга хэмжээний нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг Монголын Залуучуудын Холбоо хариуцаж зохион байгуулах бөгөөд энэ талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь “АСЕМ-ын Мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ. Утас: 88020633, 99090339
12.30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын талбайгаас олдсон метаны хийн ордыг Засгийн газар хууль бусаар булаан авсан тухай тус компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой “Би нисдэг охин” тайз дэлгэцийн монолог нийслэлийн 3 дугаар дунд сургуульд тоглогдоно.
15.00 цагт: Импортын улаан буудай, гурил, дотоодын гурлын үнийн өсөлтийн талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Улаанбаатар гурил ХХК, Эрдэнэт фүүдс, Өег гурил ХХК-ны удирдлагууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.