ОХУ-ын Оренбург хотын нэгэн эмэгтэй 40 жилийн дараа хэтэвчээ буцаан олж авчээ. Түрийвчийг нь нэгэн худалдааны төвийн цахилгаан шатны хонгилоос хүмүүс олсон байна. Хэтэвчин дотор Зөвлөлтийн мөнгөн тэмдэгт болох рубль, хар цагаан өнгийн гэрэл зураг байсан гэнэ. Сайн санаат ажилчин залуус уг хэтэвчний эзнийг олохоор шийдсэн аж. Ингээд нийгмийн сүлжээнд олсон бүх мэдээллээ байршуулжээ. Төдөлгүй нэгэн эмэгтэй уг зурган дээрээс өөрийгөө таньсан байна.
Тэрбээр тухайн үед тэр их дэлгүүр рүү дулаацах гэж гүйж орохдоо хэтэвчээ хаясан гэдгээ өгүүлэв. Гэртээ харьсан хойноо л түрийвчээ гээсэн гэдгээ мэджээ. Тухайн үед түрийвчийг нь хэн нэгэн суйлчихсан гэж бодсон аж. Өдгөө өндөр настай болсон тэр эмэгтэй хэтэвчээ их дэлгүүрийн удирдлагад бэлэг болгож өгсөн бөгөөд зургаа өөртөө дурсгал болгон үлдээжээ. Эх сурвалж www.wikimon.mn