БНХАУ-ын Хунань мужид 31 хуруутай хүү амьдарч байна. Түүний нэрийг Хонг Хонг гэдэг бөгөөд одоо гурван сартай аж.
Хонг Хонг хүү төрөхдөө л хөлдөө 16, хоёр гартаа 15 хуруутай байсан талаар China Plus News-д мэдээлжээ. Түүний ээж нь мөн гартаа илүү хуруутай бөгөөд жирэмсэн болсныхоо дараа байнга эмчийн хяналтад байсан хэдий ч эмч нар ямар нэг хэвийн бус шинж тэмдэг олж чадаагүй байна.
Одоогоор хүүгийн эцэг, эх Хонг Хонгийн илүү хурууг авах мэс засал хийлгэхээр шийдсэн байгаа ажээ.