Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг орон бүрийн сэтгүүлчид тэмдэглэж байна. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан юм. Энэ өдрийг Монголын сэтгүүлчид ч тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Гэхдээ Монголын сэтгүүл зүйд эрх чөлөө байна уу. Энэ асуулт хаана, хаанаа эргэлзээтэй.
Хаалтын гэрээ, үг үсгийн алдаа, уншуургүй нийтлэл гэгчлэнгээр элдэв дээдээрээ сэтгүүл зүйг “доромжилдог”. Гэхдээ манай Монголын сэтгүүл зүйн түүхэнд томоохон шинэчлэлийг хийсэн нийтлэл нэвтрүүлгүүд их байна. 2000 оны эхээр гарч байсан “аалзны тор” нийтлэл Монголчуудыг улс төрд дуртай болгож байсан.
Мөн аялалын цаг, эдийн засгийн тойм, иргэний боловсрол гэхчлэн цуврал нийтлэл нэвтрүүлгүүд гарч байлаа. Үүнээс хойш эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчээ авч өнөөдөр иргэн бүрийн мэдэхгүй байсан оффшор дансны мэдээлэл, ах дүү, амраг садангийн дансны мэдээлэл, хамаатан садангийн мэдээлэл, хууль бус үйл ажиллагааны тухай, хариуцлагагүй төрийн албан хаагчийн тухай, авлига хээл хахуулийн тухай, иргэн хүний хариуцлагын тухай ярьж гаргаж ирсэн.
Сэтгүүлч хүн энэ нийгмийн эмч нь байх учиртай. Нийгэм өөрөө муу муухайгын үлгэр дуурайлал учраас сэтгүүлчид “муухай” зүйлийг таны чихэнд болон нүдэнд үзүүлж байгаад бухимдах хэрэггүй. Бид муу муухайг бус дан сайн сайхныг мэдээллээд байвал бүүр “ялзарсан” нийгэм өнгөний ард “хууртан” үлдэнэ шүү дээ. Сонгуулиар сэтгүүлчдыг бараг л “биеэ үнэлэгч” мэтээр ойлгон ард иргэд ам уралдуулах юм. Харин хэн нэгний намтар түүхийг бичилцэн үлдэх нь юунд муу байх билээ.
Сонгуулийн бус жилүүдэд 300 000- 700 000 төгрөгийн цалин авч үхсэн хүн, аваар осол, шинэ төрж байгаа хүн, халдварт өвчин дэгдсэн газар, зодоон цохион, хурдан морь, эмнэлэг түргэн гээд сэтгүүлч хүнд хүрэхгүй газар гэж үгүй. Цалиндаа харин ч ахадсан ажил хийн амьдардаг юм. Бид үзгээрээ хорвоог сийлдэг ч гэлээ биднийг хэн дуртай нь, хэн эрхтэй нь “гүжирдэн гүтгэх” тохиолдол их. Бичсэн нийтлэл нэвтрүүлгийнхээ төлөө “заналхийлэлд” өртөх нь энэүүхэнд.
Бид улс төрчдийн “дайны” талбарт одоо л гүйж ахан дүүгийн барилдлагатай болохгүй бол хэзээ ч, хаана ч магадгүй таксинд ч “алуулчхаж” мэдэх хүмүүс. Гэхдээ хорьлоо, боолоо гээд Монголын сэтгүүлчид “мохоогүй” юм. Тэд ажлаа хийж, хүрээгээ тэлж, хэлэх гэсэн үгээ хэлж, хэн нэгний хараат бус байдалтай ажиллаж байгаа. Монголын сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргье. Бид 23 жил энэхүү баяраа нүүр бардам тэмдэглэж байна.
Б.Саран