Дэлхийн II дайны нууцууд

5-2-r-dainii-ueiin-mongol-3-638Бараг бүх Европ тив тэр чигээрээ Гитлерийн Германд хэдхэн сарын дотор бууж өгч эзлэгдсэн байсан ба удалгүй армиуд нь Гитлерийн талд орон байлдаж аж үйлдвэрүүд нь нацистуудыг шаардлагатай бүх зүйлээр хангаж байлаа.

  1. Чехословакийн бүх аж үйлдвэрүүд фашист Германы талд ажиллаж байсан бөгөөд ганц “Шкода” үйлдвэр гэхэд л ЗХУлстай дайн эхлэхийн өмнөх 1940 онд бүх Английн бүтэн жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний машин, буу, сум зэвсгийн хэрэглэлүүд үйлдвэрлэж өгсөн байсан юм. Мөн фашист Германы армиудыг Дани улс хүнсээр, Франц улс машинуудаар, Румын улс газрын тосоорхангаж байсан нь түүхэн бодит баримт юм.
  2. Эх орны дайн эхэлсэн 1941 оноос Финлянд, Румын, Венгерийн 29 дивиз, 16 корпус дайчид арай хожим Словак, Чехийн Богеми Морави, Хорват, Албани, Голланд, Дани, Норвеги, Францын легион, Италийн экспедицийн армиуд, сайн дурынхан фашист Германы талд орж ЗХУлсын эсрэг байлдаж байсан нь бас түүхэн бодит баримт билээ.

Энэ “ардчилсан” улсуудын армиуд, сайн дурынхан фашист Германы нийт 5,9 сая цэрэгтэй нийт армийн 26-30%-ийг нь бүрдүүлж байжээ.

 Харин энэ бүх дайнч-тонуулчдын эсрэг 2,9 сая цэрэгтэй Улаан арми Эх орноо Гэр бүлээ Итгэл үнэмшлээ хамгаалан сөрөн зогсож байсан юм.

  1. Их британи, АНУлс хоёр 1942 оноос албан ёсоор ЗХУлстай “холбоотнууд” болсон байсан хэдий ч өөрсдийн “тун ч өвөрмөц” тоглоомоо тоглож байсан юм.

1942 онд нацист Германы баруун талаас нь II фронт нээхийг И. Сталин удаа дараа албан ёсоор хүсэлт тавихад У.Черчилл эрс татгалзаж байсан нь бас л түүхэн баримт билээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ч ийм татгалзсан хариу өгсөн бөгөөд арай хожим дэд ерөнхийлөгч нь болсон Гарри Трумэн тэр үед ингэж мэдэгдэж байжээ: “Хэрэв немцүүд давамгайлаад эхэлбэл оросуудад туслах хэрэгтэй, эсвэл оросууд дийлээд эхэлбэл немцүүдэд туслах хэрэгтэй.

Тэд аль болох удаан бие биенээ алж  хядаж байгаа.

  1. Их Британи, АНУ мөн тэдний дагуул улсууд 1939 оны 9-р сард гитлерийн Германд дайн зарласан боловч зөвхөн 1944 оны 6-рд сард л сая 2-р фронт нээж нацистуудыг цаад баруун талаас нь дайрч давшиж эхэлсэн түүхтэй!

Европ дахь II дайны талбар бол тэр үед Хойд Африк, Ази – Номхон далайд болж байсан жижиг мөргөлдөөнүүдтэй хүн хүч, зэвсэг техник, гарз хохирлын хувьд зүйрлүүлшгүй юм. 2-р фронт нээсэн тэр үе бол ЗХУ ганцаараа нацист фашистуудыг дарж чадах нь нэгэнт тодорхой болсон, хэн энэ дайнд ялах нь ойлгомжтой болсон, мөн оросууд Берлинг ганцаараа эзлэн авчих “аюул” гарч ирсэн байсан үе юм.

Энэ нь ялалтын бялуу, нэр төрийг хуваалцахад мөн дайны дараахи Европыг хянахад барууны улсуудад том саад болж геоулстөрийн том ялагдал хүлээх байлаа… Чухамдаа эндээс л Германыг хоёр хуваах, Төмөр хөшиг, Хүйтэн дайн үүссэн түүхтэй. Дайны дараа тэд ийм хоёр нүүртэй “өвөрмөц” бодлогоо өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ..

5.Зөвлөлтийн ард түмэн (бас цорын ганц үнэнч холбоотон нь байсан БНМАУлсын ард түмэн), Улаан арми дэлхийн II Дайны бүх хүнд хүчрийг үүрэн гарч ялалтанд шийдвэрлэх хувь нэмрийг оруулж Агуу Ялалт байгуулсныг тэр үеийн бүх том улс гүрнүүд, улстөрийн зүтгэлтнүүд нь ч хүлээн зөвшөөрч байсан юм.

Жишээлбэл, Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл Сталинд хандаж бичихдээ: “Би маргааш Британийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ энэ тохиолдлыг ашиглан урьд өмнө нь хэлж байснаа давтан – чухамдаа Оросын арми л Германы энэ Дайны машины гэдсийг нь цувуулж орхисон юм гэдгээ дахин хэлэх болноо” гэж байжээ.

 Мөн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт : “Оросын армиуд үлдсэн бүх 25 нэгдсэн үндэстний улсуудаас ч илүү дайсны цэрэг, зэвсэг техникийг устгаж байгаа энэ илэрхий бодит фактаас зугтах хэцүү юм” гэж бичиж байсан байна.

  1. Гэвч энэ хүнд дайнд асар их хүчээр ЗХУ ялалт байгуулсны дараа саяхан холбоотон байсан Англи (У.Черчилл), АНУ (Г.Трумэн) гүрнүүд өвөрмөц “тоглоомоо” үргэлжлүүлж гэнэтхэн, 1946 оны 3-р сард ЗХУлс, социалист блокын улс орнуудад анх эхлэн “Хүйтэн дайн” зарлаж “Төмөр хөшгөө” буулгасан билээ…

Хожим бүүр 1972 оны эхээр Ерөнхийлөгч Ричард Никсон АНУ-ын Конгресст хандаж үг хэлэхдээ ” … Бид бүхэн Орост дахин хэзээ ч тийм Александр Матросовууд, тийм Зоя Космодемьянскууд шиг хүмүүс гарч ирэхгүй байлгахын төлөө бүх зүйлийг хийх ёстой байна…” гэж хэлсэн байдаг!

Холбоотнуудыг аварсан нь

1944 онд Нормандид Гитлерийн эсрэг хоёр дахь фронт нээгдэв. Дорнодод гацчихсан Гитлер өрнөд рүү их хэмжээний цэрэг, зэвсэг явуулж чадахгүй байв.

Холбоотны цэргүүд буусан даруйдаа фронтыг улам тэлж байв. Эрвин Роммел фюрерт явуулсан илтгэлдээ: “Вермахтын армид ирж буй нөөц хүчээс нормандид газардсан дайснууд илүү хурдан урагшилж байна. ” 1944 оны өвөл германы дээд командлал нэгэн том ажиллагааг төлөвлөсөн бөгөөд энэ бол холбоотнуудад бэлдсэн Арденн дахь довтолгоо байлаа. Энэ давшилтыг эхлүүлэхийн тулд холбоотны анхаарлыг сатааруулах “Грейф” нэртэй ажиллагааг бэлдсэн бөгөөд энэ нь холбоотны генерал Эйзанхауэрын аминд халдах ажиллагаа байсан юм. Гитлер энэ даалгаврыг өөрийн №1 хорлон сүйтгэгч болох Отто Скорценид даатгасан юм.

Скорцени бүх зүйлийг гялалзтал хийж байв. Тэрээр сайн дурын вермахтын цэргүүдийг яг л америк цэргүүд шиг болгож чадсан бөгөөд 1944 оны 12-р сарын дунд үед Америкийн 1-р армийн цэргүүдтэй холилджээ. Бүх зүйл бүтэж байв. Гэвч энд америкийн сөрөг тагнуулын газар маш сайн ажилласныг тэмдэглэх хэрэгтэй. Тэд бүх зүйлийг мэдсэн бөгөөд Эйзанхауэрын оронд Эйзанхауэртай усны дусал мэт адилхан хурандаа Смитыг орлуулсан бөгөөд хорлон сүйтгэх ажиллагаа Смитыг устгаснаар дууссан юм. Тэгээд Скорцени берлинд ирлээ. Энэ ажиллагааны зорилго бүтээгүй ч холбоотны цэргийн анхаарлыг хангалттай татаж чадсан юм. Холбоотнууд Арденнид хавханд орсон бөгөөд тэд бут ниргүүлж байлаа. Энэ байдалд удаан тэсэхгүйг ойлгосон Черчилл Сталинаас Карпат дахь давшилтыг хурдан эхлүүлэхийг гуйсан юм. Арденнид түгжигдсэн холбоотны цэргүүдийн амийг орос цэргүүд цусаараа төлсөн юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …