Богино банзал буюу мини юбкыг 1960-аад оноос өмнө теннис, уран гулгалт зэрэг цөөн төрлийн спортын тамирчдын хувцас гэж хүмүүс ойлгодог байж. Гэтэл 1390-1370 оны олдвороос олдсон гэж түүхч, архелеогчид батладаг байна.
1960-аад оны эхээр Лондон, Парист төвтэй загварын товчоодын загвар зохион бүтээгчдийн бүтээлүүдэд анх өвдөг шүргэсэн богино банзал тусгагдсан нь эрчүүдийн сэтгэлийг их хөдөлгөх болж. Тиймээс охид, бүсгүйчүүд ч эрчүүдийнхээ хүсэл, сонирхолд нийцүүлэн мини юбкыг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлж эхлэжээ. Мэдээж энэ хувьсгалыг дагаад эсэргүүцэгчдийн арми ч дуу чангаруулан босч ирсэн байна.
Гэхдээ л мини юбка ялалт байгуулж, өвдөг хавьцаа явж байсан банзалын хормой маш хурдтай богиноссоор 1966 оноос бүр гуяны дээд ирмэгт тулж ирээд зогсжээ.
Гэхдээ мини юбка хүчээ авах үеэс өмнөх он жилүүдэд хүчингийн хэргийн тоо илүү их байсан нь судлаачдын гайхлыг төрүүлсээр байна. “Магадгүй эрчүүд урт хөл, булбарай гуя хараад түр зуурын сааталд ордгоос шууд бариад авах шийдвэрээ гаргаж амждаггүй байх. Эсвэл бүсгүйчүүдийн гоо сайхныг хараад хүндэтгэх, нандигнах хүсэл нь дийлж, адгуусны зөнгөө дарж сурсан болов уу” гэж тэд таамагладаг аж.
Гэвч сүүлийн жилүүдэд эрчүүдийн биеэ барих чадвар нь улам л багассаар байгаа аж. Ялангуяа Европын орнуудад мини юбкатай охид, бүсгүйчүүд лалын болон африкийн орнуудаас дүрвэн ирэх эрчүүдийн адгууслаг халдлагад их өртөх болсон нь зарим улс орнуудын хувьд том асуудал болоод байгаа аж. “Магадгүй соёл иргэншлийн ялгаатай байдлаас болоод эмэгтэйчүүд нь бүтэн биеэ халхалж явдаг орнуудын эрчүүлд энэ нь өдөөн турхирах мэт сэдэл төрүүлдэг байж болох юм” хэмээн зарим нь өмөөрч байхад зарим нь буруутнаар ердөө л богино банзлыг нэрлэх болжээ.
Энэхүү цагаан трикотой нидерланд залуу найз бүсгүйчүүдийнхээ эрхийн төлөө эсэргүүцэл үзүүлэн ийнхүү хувцаслан явах болжээ. Тэрээр “Бид бол эрх чөлөөт орны иргэд. Хүн хүссэнээ өмсөж, өөрийн таашаалдаа нийцэн амьдрах эрхтэй. Миний олон найз эмэгтэй ийм бэлгийн шууд болон шууд бус дарамтан доор гудамжаар алхаж байна. Би тэдэнтэй сэтгэлээрээ хамт байх болно” гэжээ.
Гэвч нүүр далдалсан гивлүүрийг эсэргүүцсээр байгаа европчууд мини юбкыг юу юугүй буруутгахыг тэр бүр хүсэхгүй байна.
эх сурвалж: Х.Болор-Эрдэнэ