3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз  

921418f1-4330-11e5-871e-1f2aaf8a9efaМорины дэл, сүүл ашиглаж хийсэн хатуу цагаан материал бүхий даашинзны араг бол 1800-аад оны дунд үеэс баруун Европт түгэн дэлгэрсэн эмэгтэйчүүдийн загварын үндсэн чиг хандлага байжээ. Энэ хачирхалтай араг хэлбэртэй даашинзны доторлогоо өнөөдөр ч зарим улсад хэв маягаа алдаагүй хэвээр байгаа. Анх Victoria Secret-ийн үүсгэн байгуулагчид хүртэл “Кринолайны нууц” хэмээх уг хатуу торхыг даашинзны хэлбэр, хэмжээг өвөрмөц харагдуулах үүднээс шоундаа ашигладаг байжээ.

“Crinolinemania” бол 1800 онд охид, эмэгтэйчүүдийн өмсөх ёстой гоёлын цор ганц бэлгэдэл болсон хэрэглэл байлаа. “Crin” гэх язгуур нь морины дэл, сүүл гэсэн утгыг илтгэх бол “Linen” гэдэг нь “үргэлжилсэн, шугаман тойрог” гэсэн утгатай. Хамгийн анх металыг морины дэлээр хатууруулан сүлжиж хийсэн кринолайн өмсгөл 1856 онд бүртгэгдсэн түүхтэй.

Энэ өмсгөл тухайн үед маш их алдаршиж, охид бүсгүйчүүд бэлхүүсээ нарийн харагдуулж, мөр, хөхний хэлбэрээ хадгалж үлдэхийн тулд худалдан авсаар байлаа. Өдөрт бараг 10000 ширхэг зарагддаг байсан төдийгүй гангийн үйлдвэрүүдэд кринолойн өмсгөлийн бэхэлгээ төмрийн захиалга тасрахаа больжээ.

92144001-4330-11e5-871e-1f2aaf8a9efa

Үхэлд хүргэх шалтгаан

Сүүлдээ зөвхөн кринолайн борлуулдаг дэлгүүр нээгдэж, түүнийг олж харсан бизнесмэнүүд хөлжиж эхлэв. Гэсэн ч энэхүү даашинзны бэхэлгээ өмсөхөд маш хэцүү, хүч шаарддаг байжээ. Бүр үхлийн аюултай байв. Тодруулбал, 1850-1860 оны хооронд зөвхөн Англи улсад гэхэд л кринолайн өмсгөл шатаж, галд автсанаас үүдэж 3000 эмэгтэй амиа алдсан байна. Ийм хэцүү хувцас хэрэглэл өмссөн эмэгтэй лааны дэргэдүүр өнгөрөх үед хормой нь шатах, заримдаа дэнлүү барьж явахдаа гал алдсанаас үргэлжилсэн олон давхар даашинз хоромхон зуур эзнээ зулын гол болгодог байлаа. Тайлахад хүндрэлтэй төмрөөр хийгдсэн гол бэхэлгээ нь түлэгдэж буй эзэндээ гай тотгор дагуулдаг байв.

Загварын ертөнц 1860-аад оноос хойш эрчимтэй хувьсан өөрчлөгдөж, Christian Dior гэх мэт гигантууд ийм төрлийн даашинзыг янз бүрийн сонголттойгоор хийх болжээ. Улмаар дэлхийн I, II дайны дараа эдгээр даашинзны хувьсал бүр ч хурдтай явагдав. Кринолайн өмсгөл өнөөдөр ч Шотланд, Англи, баруун Европын орнуудын эмэгтэйчүүдийн албан ёсны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд өмсдөг хувцас хэвээрээ л байна. Ялангуяа хуримлагч эхнэрүүд XIX зуунаас гаралтай эл даашинзыг өргөнөөр хэрэглэдэг ажээ.

921418f2-4330-11e5-871e-1f2aaf8a9efa 921418f3-4330-11e5-871e-1f2aaf8a9efa 921418f4-4330-11e5-871e-1f2aaf8a9efa 92144000-4330-11e5-871e-1f2aaf8a9efa

Эх сурвалж: Time.mn Т.Бат

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …