Италийн Неаполь хотод манай гаригийн хамгийн том буюу 1854 метр урт пицца хийлээ хэмээн The Local хэвлэл мэдээлсэн байна. Ийм дээд амжилт тогтооход 250 тогооч зургаан цаг 11 минутын турш чөлөө завгүй ажиллаж хоёр кг гурил, 1,6 тонн томат, хоёр тонн бяслаг, 200 литр оливын тос, 30 кг амтлагч ашиглажээ.
Алдарт Гиннесийн дээд амжилтын номд энэ бүтээгдхүүнээ бүртгүүлсний дараа хэсэг хэсэг болгон хотын амьжиргааны түвшин доогуур хүмүүст буяны зорилгоор түгээсэн байна.
Төрөлх хотынхоо нэрийг алдаршуулахын тулд ийм зүйл хийе гэж нутгийн тогоочид хэдийнээс мөрөөдөж байсан гэж Неаполийн пицца үйлдвэрлэгч Алессандро Мариначи ярьжээ. Үүний өмнө том пиццаны дээд амжилтыг Милан хотынхон эзэмшиж байсан юм.
Неаполь бол италийн сонгодог пиццаны төрөлх хот гэж болно. Ийм хоолыг 1520 оноос эхлэн хийж дараа нь Европод түгэж эхэлсэн юм байна. Үүнээс хойш жор нь өөрчлөгдсөөр төрөл бүрийн найрлага хийц бүхий хэдэн арван янзын пицца гараад байгаа ч Неаполийн тогооч нар уламжлалт аргаа хэрэглэсээр байгаа гэдэг.
Эх сурвалж: www.assa.mn