Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат “Шинэ төмөр зам” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниудыг “хулхидажээ”

13275782_1058316040924012_1903089218_nМонгол Улсын Засгийн газарт тэр дундаа Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яаманд “төслийн зөвлөх”-өөр ажиллаж байсан “Либерти Партнерс” компанийн захирал “АНУ-ын иргэн” Ч.Ганбатыг манай хуулийн байгууллагууд эрэн сурвалжлаад удаж байна.

“Либерти Партнерс” ХХК нь төсөл хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ч мөрдлөгө үр дүнд хүрэхгүй байгаа. Учир нь мөрдөн шалгалтын явцад ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан сургаар Ч.Ганбат  Сингапураас ирэх нислэгээ цуцалж, АНУ-ын иргэний паспортоор хил даван “зугтсан” тухай мэдээлэл байдаг.

Тэгвэл хамгийн сүүлд авсан мэдээллээр Ч.Ганбат Английн Лондон хотод “бүгэж” байгааг эх сурвалж хэллээ. Мөн түүнийг АНУ-аас давхар эрэн сурвалжилж эхэлжээ.

Тодруулбал, “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн “Guggenheim Partners Investment Management Holdings” гэх компани Ч.Ганбат нарыг  АНУ-ын шүүхэд өгч, мөнгөө нэхэмжилсэн байна. Энэхүү нэхэмжлэлийн дагуу АНУ-аас Ч.Ганбатыг эрэн сурвалжлах болжээ.

Тэгвэл Ч.Ганбат нь “Guggenheim Partners Investment Management Holdings” компанид ямар хохирол учруулсанаас болж ийнхүү шүүхэд дуудагдах болсон шалтгааныг тодруулья.

“Guggenheim Partners Investment Management Holdings” компани нь “Шинэ төмөр зам” төсөлд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн боловч ажлын хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа аж.

 Монгол Улс эдийн засгийн асуудалтай байгаа ч зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гадны компаниудад өгөх ажлын хөлсийг цаг тухай бүрт нь шилжүүлсээр ирсэн байна. Гэвч  “Guggenheim Partners Investment Management Holdings” компанид өгөх ажлын хөлс замаасаа “алга болжээ”.

Уг нь “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “BNP paribas” болон “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн хамтарсан түншлэл үзэглэсэн байдаг. Гэтэл санхүүжилт шилжих үед гэнэт “Либерти Партнерс” ХХК гарч ирж, сард 46.700 ам.доллар авч эхэлжээ.

13285536_1058314337590849_668927525_n 13250370_1058314324257517_1820694237_n

Энэ үед Ч.Ганбат “Би сайдын/Х.Баттулга/ зөвлөх байна. Та бүгдийн санхүүжилтийг саадгүй шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай байна” гэсэн тайлбарыг өгч байж. Гэвч  “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн дансанд өнөөдрийг хүртэл ямарч санхүүжилт хийгдээгүй байна.

“Guggenheim Partners Investment Management Holdings” компани нь “Либерти Партнерс” ХХК-иар дамжин мөнгө орж ирнэ, сайдын зөвлөхийн хувиар Ч.Ганбат асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан тул ажлаа гүйцэтгэж дуусчээ. Гэтэл сайдын зөвлөх асан Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нар утсаа авахаа больж, холбоо тасарсан аж. Аргаа барсан компанийн удирдлага Хөгжлийн банкинд гэрээний дагуу хандахад санхүүжилт бүрэн хийгдсэн гэдэг тайлбарыг өгч байсан аж.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын ажлын хөлсийг тухай бүрт нь шилжүүлж байсан боловч “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн ажлын хөлс ороогүй байгаа нь төсөл дундуур гэнэт орж ирсэн “Либерти Партнерс” болон Х.Баттулга сайдын зөвлөх Ч.Ганбаттай салшгүй холбоотой нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Гадны компани хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн хүрээнд санхүүжилтээ шаардсан байна. Улмаар асуудал Ч.Ганбат руу чиглэсэн учраас АНУ-ын шүүхэд түүнийг өгч, мөнгөө нэхэмжилжээ. Тиймээс “АНУ-ын иргэн” Ч.Ганбат Англи руу зугтах шаардлагатай болсон байж болзошгүй. Одоо тэрээр Монгол Улс төрийн байдал хэрхэхийг харж, зувчуулсан хөрөнгөө “үрж яваа” болов уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Харин өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар түүнийг ам хуурайгүй магтаж харагдсан. Гадны компанийг хулхидаж, Монголыг “муухай харагдуулсан”, “зугтахаар төлөвлөж” аль эртнээс хоёр улсын иргэншилтэй болсон хүнийг магтаж байна гэдэг цаанаа учир шалтгаантай биз.

Амар

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …