РОМ. /Prensa Latina/. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй дэлхийн хамгийн алдартай газрууд болон соёлын дурсгалт объектуудын тоонд Италийн Венец хот, АНУ дахь Эрх чөлөөний хөшөө орж байна.
Ийм газруудын талаарх тайланг ЮНЕСКО нийтэлжээ.
Бүхэл бүтэн улс үндэстний түүх болон соёлыг хадгалсан эдгээр газруудад эрсдэл учруулж буй хүчин зүйлсийг уг тайланд дурдсан байна.
Далайн түвшин болон усны хэм нэмэгдэж байгаа, түүнчлэн үер, хүчтэй аадар бороо болон ган гачиг зэрэг нь ийм газруудад аюул учруулж буй хүчин зүйлсийн тоонд орж байгааг уг тайланд онцлон тэмдэглэжээ.
Аялал жуулчлал ч мөн адил эрсдэл учруулж болох хүчин зүйлсийн тоонд багтжээ. Аялал жуулчлал нь эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг боловч дэлхийн алдартай ийм газруудад сөргөөр нөлөөлж байна.
Жуулчдын тоо хэт олширч, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт хангалттгүй байгааг уг тайланд анхааруулжээ.
Мөн АНУ-ын “Yellowstone” үндэсний парк, Их Британийн “Stonehenge” хөшөө дурсгал, Гренландын “Илулистат” хясаа руу түрэн орсон тэнгисийн хоолой зэрэг газрууд нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд өртөж магадгүй газруудын тоонд багтсан байна.
Эх сурвалж: Монцамэ